Пуужин хөөрөлгөлтийн гэрэл зургуудаар агаар мандалын шинж тэмдгүүдийг судлан, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах боломж олгодог. Ингэхдээ цаг агаарын ер бусын үзэгдлүүдийг харуулсан нь олонтоо байдаг юм. Цаг уурын ийм нэгэн ер бусын аргыг оросын геофизикчид санал болгоод байна.

Пуужингаас үлдэх утаат зам бол агаар мандалын физик-химийн байдал, динамикийг судлахад хамгийн сайхан хэрэгсэл гэж геофизикчдын бүлгийн тэргүүн, Оросын ШУА-ийн Москвагийн сансар судлалын институтын эрдэм шинжилгээний ажилтан Петр Далин ярьж байна. Пуужин хөөргөлтийн ачаар авч байгаа гэрэл зургуудыг агаар мандалд моделийн шилжилтийг байгуулах ашиглах боломжтой. Харин чичиргээний түвшингийн хэмжилт бол үүлүүд үрэлдэн тогтох динамикийг зохиоход чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.

Хөөргөлтийн гэрэл зургууд нь агаар мандалын ер бусын үзэгдлүүдийг олж харахад тус болдог. Жишээ нь, байгальд пуужин хөөргөсний дараах жижигхэн мөнгөн мөсөн кристаллуудаас бүрдэх үүлнүүд нам дор өндөрт, бага температурт гардаг байна. Тэгээд ч тэдгээр нь бүрэнхийд л харагдана. Гэхдээ эрдэмтэд ийм үүлнүүдийг хөөргөлтийн дараа ч тэмдэглэн авч үздэг бөгөөд илүү сайн судалсан.

Энэхүү ажлын нэг жишээг өгүүлъе. Эрдэмтэд Орос улсын хойд хэсгийн Архангельск мужийн Плесецкая сансрын буудлаас 2011 оны зун хөөргөсөн пуужингийн утааны замыг судалсан. Пуужингийн мөр 70-80 км өндөрт үлдэсэн. 9 цагийн турш тэнгэрт тэрхүү мөр бараг л өөрчлөгдөөгүй. Ингэж эрдэмтэд агаар мандалын давхаргыг 50-80 км өндрийн ер бусын, тайван зуны мезосферын байдалд анх удаагаа харсан юм. Учир нь пуужингаас үлдсэн мөрний өргөжих хурдаар мезосферын чичиргээний түвшингийн тухай ярьдаг юм.

Утааг судлахад мэргэжлийн одон орончид төдийгүй сонирхогчдын авсан гэрэл зургуудыг ашиглаж болно. “Агаар мандлын зарим нэгэн сонирхолтой үзэгдлүүдийн тухай надад манай сайн дурын туслахууд, зурхай сонирходог хүмүүс туслаж байдаг” гэж Далин ярьлаа.

Удахгүй эрдэмтэд Архангельск мужид нилээд хэдэн автомат камерыг суурилуулахаар төлөвлөж байна. Тэдгээрийн ажил пуужингийн үлдээх мөрийг нарийн харах боломж олгоно.