АНУ хог хаягдлыг оролцуулан дэлхий орчмын сансрын орон зайд хяналт тавьж байсан нэгэн системээ хаах бодолтой байна. Энэ нь хиймэл дагуулууд болон ОУСС-ын нислэгийг эрсдэлтэй болгож мэднэ. Гэвч шинжээчдийн санал эл асуудлаар зөрөж байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний сансрын тагнуулын радарын системийг Space Fence (Сансрын хашаа) гэдэг. Эдгээр нь АНУ-ын өмнөд хэсэгт байгаа тус тус 2 миль урт антенн бүхий лут том гурван дамжуулагч, хүлээж авах 6 тоног төхөөрөмж билээ. Энэ систем 1960-д оноос дэлхий орчмын орон зайд объектуудыг ажиглаж байна.

Одоо Агаарын цэргийн хүчний салбар ангийн нэг болох Сансрын хүчний командлал «Спейс Фенсийн» ажлыг 4 жилийн турш хангасан пүүстэй байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгахгүй байна. 10-р сарын нэгэн гэхэд ажилтнууд радарын сүлжээний барилга байгууламжуудыг орхиж явах ёстой.Харин эдгээр тоног төхөөрөмжийг задлах тухай одоогоор өгүүлэхгүй байна.

Радарын сүлжээ тойрог замд 10 см-ээс том ямар ч биетийг «хараж» байна. Хиймэл дагуулууд ба юуны түрүүнд ОУСС-д аюул учруулж мэдэх олон мянган томоохон хэмхэрхий тэдгээрийн дотор байна. Дэлхийгээс анхааруулсны дараа станц манёврлаж, хэмхэрхийнүүдтэй мөргөлдөхөөс зайлсхийж байна. Харин «Спейс Фенсийн» уйл ажиллагааг зогсоосон ч ОУСС-ын багийн гишүүдэд аюул учрахгүй. Өөр системүүд сансрын хог хаягдлыг нарийн ажиглах юм. Орос улс дэлхий орчмын тойрог замын байдлын тухай мэдээ баримтуудаар хуваалцана. Багийн гишүүдийн аюулгүй байдлын асуудал тулгарсан цагт ОХУ, АНУ-ын ашиг сонирхол сайлшгүй холбоотой байдаг гэж Оросын сансар судлалын академийн сурвалэжлагч гишүүн Юрий Караш хэлээд: «Окно» (Цонх) систем Орост байгаа. Түүний гол хэсэг нь Дундад Азид оршдог. АНУ-ын зохих хэрэгслүүд НАСА агентлагийн мэдэлд байна. Иймээс «Спейс Фенс» системийн үйл ажиллагааг зогсоох явдал ОУСС-ын багийн гишүүдэд ямар ч аюул учруулахгүй гэдэгт итгэж байна» гэлээ.

Гэвч зарим шинжээч өөр саналтай байна. Хиймэл дагуулуудыг ажиглаж байгаа америкийн ажиглагч Майк Колетта «Спейс Фенс» системийн нэгэн онцлогыг тэмдэглэв. Радарууд нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа учраас мөн сүлжээг ямар нэг объект руу тусад нь онилон чиглүүлэх хэрэггүй. Тэр бүх зүйлийг хамарч байна. Дэлхий орчмын тойрог замд хоёр хэрэг явдал болсон учир хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдэв. Энэ сүлжээний ачаар маш олон хэмхэрхийг тойрон зайлах замыг лавлаж тодруулсан. 2007 онд хятадын хиймэл дагуулын эсрэг зэвсгийн туршилт хийж, 2009 онд америкийн ба оросын аппаратууд мөргөлдсэн билээ. Одоо хог хаягдлын хөдөлгөөнийг урьдчилан таахад хэцүү болно. Энэ нь ОУСС нисч байгаа өндөрт бас хамаатай юм.

Хөрөнгө хэмнэхээр хуучирсан тоног төхөөрөмжийн ажлыг зогсооно гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээллээ.Үүнд итгэхгүй байна. Юу гэвэл энэ сүлжээнд жилд дөнгөж 14 сая доллар зарцуулж байсан. Энэ нь тийм их хөрөнгө бишээ. «Спейс Фенс» сүлжээг зогсоох тухай үг яриа бол Аж уйлдвэрийн лобби бүлгээс Пентагон ба конгресст шахалт үзүүлэх хэлбэр мөн гэж америкийн «Рэнд» магадлан шинжлэх корпорацын шинжээчид үзэж байна. Конгресс шинэ үеийн сүлжээг байгуулахад бараг 3 тэрбум доллар гаргах нь тэдэнд чухал юм. «Локхид Мартин», «Рэйтеон» зэрэг пүүс захиалга авах гэж байна. Шинэ үеийн сүлжээг 2017 оноос наана ашиглалтад оруулахгүй.

Гэвч өнөөгийн сүлжээг аврах боломж бий. Дэлхий орчмын тойрог замд сансрын аппаратууд хог хаягдалтай мөргөлдөх хэрэг явдал аврах шалтгаан битгий болоосой…