Москвагийн аялал жуучлалын болон зочид буудлын салбар хорооны тэргүүн Сергей Шпилько Москва хот дэлхийн соёл, урлаг, танин мэдэх жуулчлалын том төвүүдийн рейтингт Парис, Рим, Лондон хотуудтай зэрэгцэн тэргүүн байр эзлэж чадна гэж мэдэгдлээ.

Гадаадын 5 сая жуулчин энэ жил оросын нийслэл-Москва хотод хүрэлцэн ирж хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. « 2014 онд Москва жинхэнэ жуулчлалын болно гэж Москвагийн жуучлалын хороо тооцоолж байна. Оросын нийслэл олон төрлийн амралтыг санал болгодог учир зочдын цуваа жилийн туршид татардаггүй таатай хандлага бий боллоо. Өвөл хүртэл зочид буудлууд дүүрэн байдаг.

Сергей Шпилько «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ: Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн болон европын улсуудын хүмүүс манайд дуртайяа ирдэг боловч Азийн жуулчид илүү ихээр ирдэг гэлээ.

«Алс холын гадаад орнуудын тухайд гэвэл… Герман улсаас 330 мянга орчим хүн ирдэг. ТУХН-ийн улсуудын жуулчдын тоо ч бас өссөөр байна. Хятад улсаас 260 мянга гаруй жуулчин өнгөрсөн жил манай оронд аялснаар 2-р байранд орж байсан бол энэ жил жуулчдын тоо нь 3 жил дараалан 40 хувиар өсч байгаа Хятад улс тэргүүн байр орж байгаа юм.

Эдгээр үзүүлэлт бидний хувьд чухал юм. Учир нь өнөөгийн аялал жуулчлалын зах зээлд азийн орнуудын жуулчидын хөдөлгөөн ихэсч байгаа гол чиг хандлага, хүмүүсийн орлого өсч, нийгмийн дунд давхрага бий болж, аялж жуулчлах болсонтой холбоотой.

Жуучлалын энэ урсгал хөдөлгөөн улам өсөж байна. АНУ,Франц,Итали болон БРИКС-ийн орнуудаас жуулчид манайд урьдын адил ирсээр байна. Европын жуулчдын тоо өсөж байгаа нь сайшаалтай боловч тун бага юм. Тэнд хямралтай байгаагаас мөнгө арвилан хэмнэж, жуучлал хийхийг сонирхохгүй байгаа юм» гэж Сергей Шпилько хэллээ.

Оросын нийслэл бол түүх соёлын томоохон төв учраас үзэх харах юм ихтэй. Оросын соёлын эрдэнэсийн сангийн олонх тэдгээрийн дотор Алмас эрдэнийн фонд, Третьяковын нэрэмжит уран зургийн галерей,Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей Москвад оршдог юм.

Зочид манай нийслэлтэй танилцахдаа Москвагийн Кремлээс эхэлдэг нь мэдээж хэрэг. Нийтдээ манай хотод 90 гаруй үзэсгэлэн, 180-аад театр, 350-иад музей, 900 орчим сүм хийд байдгийг Сергей Шпилько дурьдаад:

«Москвад ирсэн жуулчдын ихэнх нь энд 2,3 өдөр байж, Кремль, Пушкины нэрэмжит музей, Третьяковын уран зургийн үзэсгэлэнд заавал очиж, Воробьевын уул, Новодевичийн сүм хийд, Арбатын гудамжаар тойрон аялал хийж, усан онгоцоор зугаацдаг юм. Тухайлбал, хятадуудад -Лениний мавзолей, барууны жуулчдад-Таганскийн районы газар дор оршдог «Сталины бункер» гэгч сонирхолтой байдаг байна.

Дэлхийн соёлын дурсгалт зүйлүүдийн тоонд багтдаг газар, барилгуудтай танилцуулах экскурсээс гадна шинэ чиглэлийн экскурсийн маршрутуудыг нээсээр байна. Европын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Москвад удахгүй байгуулна.

Европын олон улсын адил манай нийслэлийн түүхийн төвийг хотын иргэд болон жуулчдад явган явах газар болгон тохижуулах юм. Нийслэлийн засаг дарга Сергей Собянин «зочид Москвагийн явган зорчигчдод зориулсан газруудаар зугаацахыг ихэд сонирхох нь дамжиггүй» -д эргэлзэхгүй байна.

«Явган явдаг бүсийн замын урт сүүлийн үед 3 дахин ихэсчээ. Бид энэ жил 3 км замыг нэмж тавилаа. Иймээс Москвад 2010-11 онуудад байсан явган явдаг бүсийн тоо 6 дахин өснө.Энэ нь зам тээврийн ямар ч хэрэгсэлүүд явдаггүй бүс байгааг тэрбээр тэмдэглэв.

Энэ он гарсаар 20 орчим зочид буудал Москвад шинээр нээгдлээ. Тэдгээрийн ихэнх нь дэлхийн хэмжээнд нийцэж байгаа юм. Нийслэлийн гудамжууд, метроны өртөөнүүдийн нэрийг орос, англи хоёр хэлээр бичсэн нь гадаадын жуулчидад тохиромжтой юм.

Москваг жуулчидын хувьд улам сонирхолтой болгож, зочломтгой уур амьсгал бий болгохын тулд их ажил хийгдэж байна. Жуучлал хийж, бие биетэйгээ уулзах боломж хүмүүсийг ойртуулдаг нь дамжиггүй.