ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн арми босогчдоо номхотгон дарж байгаа энэ үед Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруушаан баталж байгаа нь тэнэг хэрэг гэж хэллээ.

Тэрээр өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтан дээр, Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглээгүй, энэ бол өдөөн хатгалга гэж мэдэгдсэн юм. Баталгаа нотолгоо нь нууц гэж булзайруулж байгаа нь зүйд нийцэхгүй.

Энэ тохиолдлын хувьд Сирийн засгийн газар олон улсын нийгэмлэгт, дайчид химийн зэвсэг хэрэглэн хүмүүсийн амь хохироосныг хяналт шалгалт явуулах хүсэлт тавьсан боловч харамсалтай нь энэ асуудал шийэгдээгүй нь илэрхий гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

«Эрүүл ухаанаар өөрсдийгөө илтгэж Сирийн засгийн газрын дайчид давшилт хийж, зарим нэгэн бүс нутагт босогчдыг бүсэлжээ. Ийм нөхцөлд гадны цэрэг дайны оролцоог байнга уриалан дуудаж байгаад найр тавих нь хамгаас тэнэг явдал тэр тусмаа НҮБ-ын ажиглагчдыг ирэх өдөр шүү» гэж Владимир Путин мэдэгдлээ.

Иймээс энэ бол өөр бусад орныг зөрчил тэмцэлд татан оролцуулж олон улсын үйл ажиллагааны хүчирхэг оролцогчдын талаас тэр тусмаа АНУ-аас дэмжлэг туслалцаа горьдсон этгээдүүдийн өдөөн хатгалга байхаас гарцаагүйд би итгэлтэй байна гэж Оросын удирдагч тэмдэглэсэн юм.

« Манай америкийн нөхдүүдийн хандлагын хувьд, Сирийн засгийн газрын дайчид үй олноор хөнөөн сүйтгэх химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн баталж, түүний баталгаа байгаа гэж байгаа бол НҮБ АЗ-д тэрийгээ үзүүлэг гэж ерөнхийлөгч санал болголоо.

Тэдэнд нотлох баримт байгаа гэхдээ нууц хэмээн хэнд ч үзүүлэхгүй байгаа нь зүй бус явдал бөгөөд өөрийн түншүүд болон бусад олон улсын үйл ажиллагааны оролцогчдыг хүндлэхгүй байгаа хэрэг юм гэж Владимир Путин үзэж байна.

Хэрэв баталгаа байгаа бол үзүүлэх. Чадахгүй бол байхгүй гэсэн үг гэж ерөнхийлөгч онцоллоо. Энэ нь ямар нэг ээлжит харилцан ярианаас өлгөн авсан, ямар ч нотолгоогүй бол тусгаар тогтносон улсын харилцаанд хүч хэрэглэх шийдвэрийн үндэс суурь болж чадахгүй юм.

Орос улс аливаа нэгэн үй олноор хөнөөх зэвсэгийг хэрэглэхийн эсрэг тууштай байр суурийг баримталж байгааг ерөнхийлөгч онцлон тэмдэглээд энэ нь химийн зэвсэгт ч хамааралтай болохыг дурьдсан юм.

Хэрэв НҮБ Сирид химийн зэвсэг хэрэглэснийг батлах юм бол «иймэрхүү үйлдлийн эсрэг үйл ажиллагаа явуулах арга замыг боловсруулахад» Москва оролцох болно гэж Путин хэллээ. Тэрээр олон улсын түншүүд тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад 9-р сарын эхээр Санкт-Петрбургт болох G20 дээд хэмжээний уулзалтаар Сирийн асуудлыг авч хэлэлцэхийг санал болгожээ.

Үүний зэрэгцээ Путин G20 гэдэг албан ёсны хуулийн байгууллага биш тиймээс НҮБ-ын АЗ-ийг оролж чадахгүй юм. Гэсэн хэдий ч 20- асуудлыг авч хэлэлцэх сайхан талбар болох юм.

Би юуны өмнө ерөнхийлөгч Обамад ажил нэгт нөхөр, АНУ-ын ерөнхийлөгч, улс орны удирлагын хувьд ч бус харин дэлхийн энх тайвны Нобелийн шагналтных нь хувьд хандмаар байна гэж Оросын тэргүүн хэллээ.

Түүний хэлснээр сүүлийн хэдэн арван жилд АНУ, хичнээн удаа дэлхийн янз бүрийн бүс нутагт зэвсэгт сөргөлдөөний санаачлагч болсныг санах хэрэгтэй. Энэ нь ядаж ганц ч бол асуудлыг шийдсэн үү?

Уунд Путин Афганистан, Иракийг дурьдлаа. Тэнд манай түншүүдийн хүсч тэмүүлсэнээр ардчилал, амар тайван байдал алга. Наад захын иргэний энх тайван, амгалан тогтвортой байдал ч алга гэж Владимир Путин онцлон тэмдэглэлээ.

Энгийн номхон ардын амь насанд хохирол учруулах үр дагавартай пуужин-бөмбөгийн цохилт өгөх шийдвэр гаргахаасаа өмнө энэ бүхнийг бодож үзэх хэрэгтэй гэдэгт Владимир Путин итгэлтэй байна.