ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон улсын түншүүд, тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Санкт-Петрбургэд болох G20 дээд хэмжээний уулзалтаар Сирийн асуудлыг авч хэлэлцэхийг санал болголоо. Урьд мэдээлснээр дээд хэмжээний уулзалт Оросын хойд нийслэлд 9-р сарын 5,6-ны өдрүүдэд болох билээ.

Владимир Путин өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтан дээр G20 бол албан ёсны хуулийн байгууллага биш гэж тэмдэглэжээ. Энэ хэмжээ НҮБ-ын АЗ-ийг орлохгүй, тэр тусмаа гагцхүү НҮБ-ын АЗ хүч хэрэглэх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй гэж Владивостокт хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн билээ. Түүнээс гадна Сирийн асуудлын талаар сүүлийн үед америкийн ажил нэгтэнтэйгээ харилцаагүй гэдгээ Путин онцоллоо.

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Петербургт болох дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт Сирийн сэдэв албан ёсоор ороогүй боловч хоёр улсын харилцааны явцад сөхөгдөж магад гэж хэлсэн байна.