Германы «Шпигель» сэтгүүл саяхан Эдвард Сноудены нууцын илруулэлтийн шинэхэн хувийг хэвлэжээ. Нийтлэлээс харахад америкийн нууц алба АНУ дахь Европын холбооны төлөөлөгчид болон НҮБ, МАГАТЭ-гийн суурин төлөөлөгчийн газрыг мөрдөн мөшгиж байжээ.

Үүний зэрэгцээ Аюулгүйн Зөвлөлийн Албаны ажилтнууд мэдээлэл цуглуулах урьдчилсан объектуудын рейтинг бүрдүүлжээ. Энэ жагсаалтанд Иран, Хятад, БНАСУ-тай зэрэгцэн Орос орон дээгүүр байранд орсон байна.

Америкийн ҮАА-ны үйл ажиллагааг тойрсон хэрүүл шуугиан өссөөр байна. Жилийн өмнө НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын видео бага хурлын дотоод хамгаалалтыг энэ албаны ажилтнууд эвдсэн болох нь тодорхой болжээ.

Үүнээс гадна өөр бусад олон улсын байгууллага МАГАТЭ-г бас мөрдөн тагнасан байна. Энэ байгууллагын Вена хот дахь төв офист америкчууд сонсох төхөөрөмжийг суурилуулжээ. Түүнээс гадна Нью-Йорк, Вашингтон дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар бас сонсох төхөөрөмжийг суурилуулсан болох нь илэрчээ.

Энэ бүхэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены Германы «Шпигель» сэтгүүлд дамжуулсан материалын ачаар тодорхой болсон байна.

Хамгийн анх энэ нийтлэлд хариу өгсөн хүн бол Германы канцлерын албан тушаал горилогч Пеер Штайнбрюк байлаа. Тэрээр хэрэв энэ албан тушаалд сонгогдвол АНУ-тай трансатлантын бүсэд чөлөөт худалдааны бүс байгуулах талаар харилцан ярилцлагаа таслах болно гэж амлажээ.

Америк улс тэдний ажилтнууд Герман болон Европын Холбооны засгийн байгууллагуудын талаар тагнасныгаа тайлбарласны дараа дахин сэргээх болно.

Үнэн хэрэгтээ Европын улсуудын удирдлагууд Вашингтонтой жинхэнээсээ зөрчилдөхөөр шийдэх нь юу л бол гэж Олон улсын харилцааны дээд сургуулийн Европын цомтголын кафедрын доцент Александр Тэвдой-Бурмули үзэж байна.

«Үнэндээ бол Сноуден шинээр юу ч мэдээлээгүй юм. Америкчууд аль эртнээс өөрийн холбоотнуудаа янз бүрийн техникийн хэрэгсэл ашиглан тагнаж ирсэн, холбоотнууд нь ч гэсэн тийм байдлаар хариу барьдаг нь бүхэнд тодорхой.

Энэ мэдээлэл гадагш задарсан учраас европчууд хариу дугарахаас өөр аргагүйд хүрсэн. Гэвч энэ хариу зөвхөн Вашингтонд бус нийт европын нийгэмд зориулагдаж байгаа юм» гэж Тэвдой-Бурмули хэллээ.

Өнгөрсөн 4 сард ҮАА-ны ажилтнууд олон улсын байгууллагууд болон тодорхой улстай холбоотой мэдээллүүдийг ангилж бүдүүвч зохиосон байна гэж Шпигель мөн мэдээлсэн байна. Ийм маягаар жишээлбэл, МАГАТЭ-д дээд зэрэглэл «1», харин Европын Холбоо «3»- д багтжээ.

Ингэхдээ ҮАА, Европын Холбооны тохиолдолд эхний ээлжинд түүний санхүүгийн тогтвортой байдал, гадаад бодлого, худалдааны харилцаа холбоог харгалзан үзсэн байна. Бусад улсуудын хувьд гэвэл «1» гэсэн ангилалыг Хятад, Иран, БНАСУ, Орос улсууд авчээ.

Гэсэн ч энэ бол Москваг Вашингтон өөрийн болзошгүй дайсны тоонд оруулж байгаа хэрэг биш юм гэж Александр Тэвдой Бурмули үзэж байна.

«Аливаа үндэсний аюулгүй байдлын стратеги болон нууц албаны хувьд амьдрал дээр үргэлж урьтал болгон хуваарилах болдог. Хамтран ажиллагааны харилцаатай улсууд байхаас гадна нээлттэй аюул заналхийлдэггүй боловч өөрийн геополитик болон эдийн засгийн ач холбогдлоороо өрсөлдөгч болох улсууд байдаг.

Энэ утгаараа Орос улс Америкийн стратегийн урьтал болгох жагсаалтад хамгийн түрүүнд орох ёсгүй. Харин Америкийн хувьд ажиглалт хийх улсын эхний дугаарт байх улс бол Хятад юм» гэж Александр Тэвдой Бурмули тэмдэглэлээ.

Шпигель бол Эдвард Сноуденаас авсан мэдээллийг нийтэлсэн анхны сэтгүүл биш гэдгийг сануулъя. Энэ шуугиант байдал ТТГ-ын ажилтан асан америкийн тусгай албаны нууц бичиг баримтыг «Guardian», «Washington Post» сонингуудад дамжуулснаар эхэлсэн билээ.

Тэгэхэд АНУ-ын тусгай албаны боловсруулсан Интернет хэрэглэгчдийг мөрдөхөд зориулсан PRISM программын тухай ил тод болсон. Үүний дараа Сноуден Орос улсаас орогнол гуйхад хүрсэн билээ.