Хятадын олон нийтийн хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлүүд «Хятадын КН-ын ТХ-ны энэ оны 11-р сард хийх, 3-р бүгд хурлаар 2013-2017 онуудад авилгалтай тэмцэх хөтөлбөрийг авч үзнэ» гэж мэдээллээ.

Тус намын ТХ-ны УТТ-ны, энэ долоо хоногт хийсэн хуралдаанаас бүгд хурлыг хуралдуулах шийдвэр гаргажээ. Эрх мэдэлтнүүдийн авилга Хятадын улс төр-нийгмийн хурц асуудлуудын нэг хэвээрээ байгааг ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан Бо Силайн шүүхийн үйл явц нотлов.

9-р сард болох байсан тус бүгд хурал 11-р сард хуралдана. Ажиглагчдын анхаарснаар Хятадад шинэтгэл хийж эхэлсэн 1978 оноос хойш намын бүгд хурлыг анх удаа ийнхүү нилээд хожим хийж байна. Тэгэхэд бүгд хурал 12-р сард хуралдсан бөгөөд үүний өмнө нарийн бэлтгэл ажил хийснийг дурдая.

Ийм байдал түүхийн шинэ эргүүлэгт дахин давтагдаж байх шиг байна. Бүгд хурлыг хойшлуулсан явдал эдийн засгийн өсөлт хегжилтийн хэв загварыг өөрчлөх, шинэтгэлийг улам гүнзгийрүүлэх,нэн түвэгтэй асуудлуудыг хэлэлцэхтэй холбоотой байж мэднэ.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайтай холбоотой, улс төрийн шуугианыг бүгд хурлаар үнэлэлт дүгнэлт өгч ч магад. Уг хэргийг намаас мөрдөн шалгаж эхэлснээс хойш нам, улсын дээд удирдагчид олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ түүний тухай дурьдаагүй юм.

ХКН-ын дарга Си Цзиньпин бүгд хурал дээр хэлэх «чухал үгэндээ» « Бо Силайн хэргийг» төр засаг дээдчүүлийн хүрээнд авилгалтай хэрхэн тэмцэж байгаагаа харуулах үзүүлэх сургууль болж мэднэ.

КН-ын ТХ-ны бүгд хурлын асуудлуудын төлөвлөгөөг хэлэлцсэн УТТ-ны хуралдаанаас авилгалтай тэмцэх сэдвийг онцлон тэмдэглэж, «их газар авсан авилгалыг шийдвэртэй хязгаарлах явдал манай ажлын чухал зорилт, зорилго юм.

Ингэхдээ барс болон батгануудын эсрэг нэгэн зэрэг тэмцэх хэрэгтэй». Барс гэдэг нь улсын, дээд зэргийн ялзарч буй албан хаагчид, Бо Силай, Төмөр замын сайд Лю Чжицзюн болон бусад нилээд хэдэн эрх мэдэлтнүүдийн саяхан болж өнгөрсөн шүүхийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм.

Асуудлын гол нь эдийн засгийн хуримтлагдсан асуудлууд, экологийн тэнцвэргүй байдал улам өсч байгаа зэрэг нь дээд зиндааныхны дур зоргоороо аашилж байгаатай хослон нийгэмд таагүй байдлыг үүсгэж байгаад оршино.

Газрыг зүй зохисгүйгээр хэрэглэж, байгаль орчныг бохирдуулж, хууль ёсыг зөрчиж байгаагийн улмаас хятадын олон газар нутагт будлиан, мөргөлдөөн гарч байгааг «Синьхуа» агентлаг саяхан мэдээлсэн юм. Энэ нь төр засагт итгэх итгэлтэй шууд холбоотой бөгөөд авилгалын тохиолдлууд үүнийг ноцтой бусниулж байна.

Өнөөгийн ийм байдлаас нийгмийн цочрол үүсч магадгүй гэж үзэж байгаа хятадын шинжээчид системын шинэтгэлийг хойшлуулах явдал маш аюултайг урьдчилан сануулж байгаа юм.

Хэрэв хурц асуудлуудыг шийдвэрлэхгүй бол «энэ нь биднийг эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжгүй болгохоос гадна нийгмийн хямрал учирахад хүргэж мэднэ» гэж Хятадын нэрт эдийн засагч У Цзинлянь саяхан цохон тэмдэглэсэн юм.