АНУ 8 сарын 21-нд Дамаск орчимд химийн зэвсэгийг хэрэглэн үйл ажиллагаа явуулсны улмаас 1429 хүний амь насыг хороосон хэрэгт Сирийн засгийн газрыг буруутгалаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Джон Керри Сирийн ерөнхийлөгч Асадын буруутайг Вашингтон «үнэн зөв, итгэл үнэмшилтэй»-гээр нотолно гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаа энэ шалтгаанааныг ашиглан ойрын үед Сирид залхаан цээрлүүлэх зорилгоор цохилт өгөхөөр санаархаж байна.

Керрийн хэлж байгаагаар Асадын үйлдэлд хариу өгөхгүй байх нь АНУ-д итгэх итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болно. Төрийн нарийн бичгийн даргын энэ мэдэгдэл, Их Британийн парламент Сирид дайралт хийхэд оролцохгүй гэж санал хураалт явуулснаас хойш хэдхэн цагийн дараа хийгдсэн юм. Турк улсын дэмжлэг болон Арабын улсууд, мөн Франц улс Сирийн асуудалд АНУ-ын талд орж байгаад талархсанаа илэрхийлжээ.

Керрийн үг хэлсний дараа Обама Сирид «хязгаарлагдмал цохилт» хийж болзошгүй талаар авч үзэж байгаа тухай богино хэмжээний мэдэгдэл хийжээ. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн явдал «дэлхий ертөнцийг өдөөн хатгаж» байгаа хэрэг гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн, Сирийн эсрэг олон талт үйл ажиллагаа явуулж болох боловч, дэлхий ертөнц дайнд нэрвэгдэхийг хүсэхгүй байна гэж тэрээр мэдэгдсэн байна.

Хэдийгээр АНУ, химийн зэвсэг хэрэглэсний хариуд Сирийн дэглэмд цохилт өгөх хувилбарыг харгалзан үзэж байгаа боловч дайны үйлдэл хямралыг бүрэн хэмжээнд шийдэж чадахгүй юм гэж Керри онцлон дурдлаа.

«Дайны шийдвэр эцсийнх биш гэдгийг бид мэдэж байгаа. Энэ бол улс төрийн асуудал, тиймээс үүнийг яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх естой. Бид үүнийг баримталж байна» гэж Төрийн албаны удирдлага өгүүллээ.

НҮБ-ын шинжээчид Сириэс гарч яван, химийн зэвсэг хэрэглэсэн тухай мөрдөн шалгасан илтгэлээ Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулсаны дараа Сирид цохилт өгөх ажиллагаа эхэлж болзошгүй.