Өнөөдөр та бүхэн  «Та нарт зориулсан хегжим»-ийн хөтөлбөрт «Шөнийн мэргэн буучид» хэмээх алдартай рок-хамтлагтай танилцах болноо. Уг хамтлаг Оросын эстрадад 20 жил оршин тогтнож байгаа юм.

Хамтлагийг 1993 оны наймдугаар сард Санкт-Петербург хотноо авьяаслаг бусгүйчүүд Диана Арбенина, Светлана Сурганова нар үндэслэн байгуулжээ. Диана гитар тоглож, дуулж, харин Светлана хийл хөгжмөөр дагалдан тоглодог байлаа. Анхны жилүүдэд бусгүйчүүд маань утсан хөгжмийн зэмсгийг ашиглаж, улмаар хэдэн жилийн дараа цахилгаан хөгжим тоглодог залуусыг хамтлагтаа урьсан байна.

«Шөнийн мэргэн буучид» хамтлаг манай хөтөлбөрийг «Намар боллоо, тэглээ гээд яахав дээ» зохиомжоороо нээж байна. (Дуу)

Хамтлагтаа яагаад ийм нэр өгөх болсон тухайгаа тэд тайлбарлахдаа, өөрсдийн уран бүтээлээр үзэгчдэд таалагдаж дахин тэдний концертод ирэх хүсэл төрүүлэх зорилгыг яг олж онохын тулд гэжээ.

Уг хамтлаг 1996 онд анх удаагаа гадаадын аялан тоглолтоор Дани улсад оюутны фестивальд оролцсон байна. Цаашдаа АНУ, Германи, Япон зэрэг бусад олон улсуудад аялан тогложээ.

2000-д онд дуучид бүх оросын алдар хүндийг хүртэж, тэдний цомог ихэд эрэлт хэрэгцээтэй болж, дуунууд нь радиоэфирт байнга цууриатах болжээ.

«Шөнийн мэргэн буучид» хамтлаг манай хөтөлбөрийг «Чи надад сарнай бэлэглэсэн» дуугаараа үргэлжлүүлж байна. (Дуу)

2002 онд уран бүтээлийн талаар санал зөрснөөс Светлана Сурганова хамтлагаа орхиж, өөрийн хувийн хамтлагийг бүрдүүлжээ.

«Шөнийн мэргэн буучид» хамтлаг тарсангүй, Диана Арбенина удирдагч хэвээрээ үлдсэн байна. Энэ хамтлагаас тусдаа түүний уран бүтээлийн амжилт ихээхэн сонирхол татдаг бөгөөд тэрээр шүлгийн түүвэр гаргаж «Урлаг уран сайхны салбарт оруулсан ололт амжилт»-ынхаа төлөө «Триумф» хэмээх залуучуудын шагналыг хүртжээ.

Орчин үед уг хамтлагийн концертууд ихэд алдаршиж онцгой уур амьсгал, эрч хүч, ер бусын эгшиглэнгээрээ олны анхаарлыг татаж, Оросын хамгийн алдар хүндтэй рок фестивалиудад байнга оролцох болжээ.

Диана Арбенина шинэ дуу зохиосоор л байгаа. Хамтлагийнхаа 20 жилийн ойд «Дуулдахын ухаан. Дуунууд байгаагаараа» гэсэн хоердмол цомгоо бэлтгэсэн байна.

Манай өнөөдрийн хөтөлбөрийг «Шөнийн мэргэн буучид» хамтлаг «Уулзсангүй удлаа. Сайн байна уу» цомгоороо өндөрлөж байна. (Дуу)