НҮБ-ын химийн зэвсэгийн шинжээчдийн баг өнөөдөр Дамаскийн зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа гэж Британы телевиз «Скай ньюс» мэдээллээ.

Оке Селлстромын удирдсан 13 байцаагчид НҮБ-ын 7 машинаар Сирийн нийслэл дэх зочид буудлыг орхин явжээ. Өмнө нь Селлстром Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн мэдээллийн шинжилгээ судалгааны явцын тухай ярихаас татгалзаж байсан.

Шинжээчдийн гарч явсан нь Сирид цохилт өгч болзошгуй гэсэн таамаглалыг олон улсын хүчнийхний талаас улам хурцатгаж байгаа юм.

Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн дэглэмийн эсрэг «үйл ажиллагааг хязгаарлах» боломжийн талаар Вашингтон бодож үзнэ гэж мэдэгдсэн билээ. Урьд нь Францийн ерөнхийлөгч Франсуа Олланд Сирид 9 сарын 4-өөс өмнө цохилт өгч магадгүй гэж мэдэгдэж байсан.