АНУ холбоотнуудаа алдаж байна. Вашингтоны цэргийн гол түнш Лондон Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзав. Үүний дараа НАТО-гийн нилээд хэдэн орнууд Башар Асадын дэглэмд зэвсгийн аргаар нөлөөлөх аргыг цуцлав. Одоо Вашингтон өөр холбоотнуудыг хайж байна, гэхдээ тэд дангаараа цохилт өгч мэдэх юм.

Их Британи Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгуй. Пүрэв гаригийн үдэш Британий парламент засгийн газрын Сирийн “хүмүүнлэгийн хямралд” хатуу хариу барих буюу цэргийн цохилт өгөх саналыг цуцалсан. Депутатуудын шийдвэр зөвлөх шинжтэй байсан, гэхдээ үүнийг үл тоомсорлох нь буруу байх байсан гэж ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэв.

«Танхимын гишүүд саналыг няцаасан. Тус улсын иргэдийн санал бодлыг илэрхийлэх Парламентын депутатууд иргэд Нэгдсэн вант улсыг цэргийн байлдааны ажиллагаанд оролцохын эсрэг байр суурьтай байна гэдгий мэдэгдсэн. Засгийн газар үүнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа явуулна» гэж Дэвид Кэмерон хэллээ.

НАТО-гийн 12 орон тухайлбал, Итали, Грек, Канада НҮБ-ын тогтоолгүйгээр аливаа цэргийн байлдааны ажиллагаанд орохгүй гэдгээ мэдэгдсэн. НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрлийг Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэх тушаал өгсөн гэх хүчтэй баримт нотолгоогүйгээр авах боломж байхгүй.

Өнөөдрийн байдлаар АЗ-ийн мэдэлд цорын ганц албан ёсын тайлан бий. Тэр бол оросын шинжээчдийн Алеппо хотын орчимд энэ оны 3-р сард химийн зэвсгийн хэрэглэснийг нотлох баримт, дүгнэлтүүд юм. Тэр үед сөрөг хүчнийхний үйлдсэн хөдлөшгүй баримтуудыг өргөн барьсан.

Одоо НҮБ-ын шинжээчид Дамаскийн орчимд 8-р сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолыг мөрдөж байна. Маргааш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд ажлынхаа тайланг өргөн барина.

Харин тэр үүнийг АЗ-ийн төлөөлөгчдийн сонорт хүргэх юм. Тэр хүртэл Сирид цэргийн байлдааны ажиллагааны төлөвлөгөөг ярих нь хууль бус гэж Москва итгэлтэй байна. Тэгээд ч олон улсын хамтын нийгэмлэгийн өөр олон орнууд үүнийг дэмжиж байна. Гэхдээ АНУ л биш.

«Нью-Йорк таймс» сонины өгүүлж байгаагаар, Вашингтон нь НҮБ-ын АЗ-ийн дэмжлэггүйгээр байлдааны ажиллагаа эхлүүлж мэдэх юм. Магадгүй, маргааш НҮБ-ын шинжээчдийг Сирээс гарч явахад болж мэдэх л юм. Үүнийг Төв Ази ба Ойрхи-Дорнодын асуудлын шинжээч Семен Багдасаров тайлбарлахдаа

«Ийм магадлал бий.НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтэд химийн зэвсгийг босогчид хэрэглэсэн тухай мэдээлэл байгаа болов уу. Миний бодлоор үүнийг АНУ маш сайн мэдэж байгаа. Тэд илтгэлийг нийтлэгдэхээс өмнө цохилт өгсөн байж мэдэх юм» гэлээ.

АНУ өөрсдийгөө Сирийн хэрэгт цэргийн ажиллагаа явуулахыг дэмжигч нараар хүрээлүүлж байна. Тэгтэл европынхны дунд тийм хүмүүс үлдээгүй байна, харин Ойрхи-Дорнодод хөршдөө цохилт өгөхөөс буцахгүй орнууд байна.

Тухайлбал, Туркийн ГХЯ-ны сайд Ахмет Давутоглу мэдэгдэлдээ, Сирийн эсрэг эвсэлд 25 орон байж магадгүй. Гэхдээ энэ нь далд яриа хэлэлцээний үр дүнд. Тэгээд яг тулаад ирэхэд тэр бүр улс орон олон улсын хууль эрхийг зөрчихг шийдвэр гаргахгүй гэж Олон улсын нэн шинэ улсуудын хүрээлэнгийн Ойрхи-Дорнодын болон Кавказын төвийн захирал Станислав Тарасов тэмдэглээд

“Түркийг аваад үзье л дээ.Тэнд сирийн сөрөг хүчний бүлгүүд Сирийн дүрвэгсдийн засгийн газрыг байгуулсан. Та нар Тегеранд курдууд хуран цуглараад, Эрдоганыг дарангуйлагч, хууль бус гээд түүнд дайн зарлана гэж төсөөлөөд үз дээ . Тэгвэл олон улсын эрхийн гаднах нөхцөл байдлаас юу ч хүлээж болно» гэлээ.

Тэгсэн хэдий ч, америкийн засаг захиргааны төлөөлөгчийн үгнээс Цагаан ордон Сирийн эсрэг дангаараа хүчний ажиллагаа явуулахад бэлэн байгаа аж.Гэхдээ эл шийдвэрийг одоогоор гаргаагүй байна.

АНУ-ын Зэвсэгт хүчнийхний Сирийг тойрсон байршил