Дэлхийн нефтийн зах геополитикийн газрын зураг дээр АНУ-ын пуужингуудын онилгооны цэгийг эмзэгээр мэдрээд байна. Сирийг бөмбөгдөхийг заналхийлэхэд л нефтийн үнэ дөрвөн сарын дээд хэмжээгээ шинээр тогтоов. Хоёр өдрийн дотор нефть үнэ 5 % өсч, нэг баррель нефть 117 ам.долл. болсон. Энэ бол дэлхийн зах зээлийн хүчтэй сануулга, ойрын үед нефтийн үнэ эрс хэлбэлзэх бололтой.

Нефтийнхэн болон трейдерууд бооцоо тавихыг яаран, шинэ үнэ гаргахаар бэлдэж байна. Хэрвээ АНУ Сирид цохилт өгөх болвол нэг баррель нефтийн үнэ 140-150 ам. долларт хүрнэ гэж Societe Generale шинжээчид таамаглаж байна. Ингэхдээ агаарын цохилтуудыг сирийн армийн гол хүчнүүдэд дээд зэргээр өгөхөөр болоод байна.

Мөргөлдөөнд Ойрхи-Дорнодын нефть олборлодог орнуудыг татан оруулсныхаа төлөө нэг баррель нефтэнд 150 ам. долл. “өгч байгаа”. Энэ нь уран сэтгэмж биш юм гэж хөрөнгө оруулалтын “Норд капитал” бүлгийн судалгааны удирдах газрын захирал Владимир Рожанковский тэмдэглээд

«Мэдээж хэрэг Сири төдийлөн их нефть гаргадаггүй. Гэхдээ Сири нь худалдааны цамын огтолцоон дээр байдаг. Тус улс Ирантай зэргэлдээ оршдог. Иран бол Сирийн нэгэн адил тогтворгүй хүчин зүйл юм» гэлээ.

Ираны байлдааны ажиллагаанд татаж оруулж байгаа явдал нь Персийн булангийн бүсээс Ормузын хоолой хүртэл нефть нийлүүлэлтийг таслах гэсэн бодлого байж мэдэх юм. Уг замаар өдөр бүр дэлхийн нефтийн нийлүүлэлтийн тавны нэг хэсэг тээвэрлэгддэг.Үүнд бас Иракийн нефть ч нэрвэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын “Регион” компаний захирал Валерий Вайсберг өрнөдийн орнууд Сирид орсны дараа эхний өдрүүдэд нефтийн үнийг хэрхэн төсөөлж байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

«Хэрвээ цэргийн сөргөлдөөн идэвхтэй шатанд орох юм бол бид нэг баррель нефтийг 120 доллар орчимд тооцоолж байна. Гэхдээ энэ үе нэг сунжирахгүй болов уу гэж бодож байна. Ийм тохиолдол нь Ливи, Египетийн үйл явдлуудын үед гарч байсан» гэж Валерий Вайсберг ярьлаа.

Гэтэл гол асуудал АНУ болон түүний НАТО-гийн түншүүдийн Сирид явуулах байлдааны үлй ажиллагаа сунжирхад байгаа юм биш. Мөргөлдөөнд цэргийн хүчийг ашиглах болсон явдал нь хөрөнгө оруулагчдыг хөгжиж байгаа бүх орнуудаас зугтаахад хүргээд байна. Эхний ийм дохио АН БНУ-ад гарсан. Тэнд Дубайн биржийн индекс 7 % буурсан.

Хөгжиж байгаа орнуудын ихэнх нь нефтийн нетто-импортлогчид. Тэдний дотор Хятад, Энэхтэг, Индонез, Тайланд, Турк байна.Тэд хамгийн түрүүнд Сирийн нефтийн шуурганд өртөнө. Энэтхэгийн зах эмх замбараагүй байдалд автаад байна.

Энэтхэг нефтийнхээ 80 хувийг импортлоор авдаг.Геополитикийн эрсдэл өсөн нэмэгдэж байгаа үед энэтхэгийн рупи 20 жилийн өмнөх доод хэмжээндээ хүрээд байна. АНУ-ын Сирид өгөх цохилт Хятадад ч мөн адил толгойны өвчин болж байна гэж Владимир Рожанковский үзээд

«Хятадын хувьд нефтийн үнэ үргэлжлэн өсөх нь их аюултай. Хятад дөнгөж сая дэийн засгийн аажуу өсөлтөөс гарсан. Тэдний хувьд жилийн ДНБ-ий өсөлтийг 7,5 хувь дээр барих нь хамгийн чухал болоод байна. Учир нь Хятадын КН-ын 18 хурлаас үүнийг намын тэргүүн зорилт болгон тухагласан» гэлээ.

АНУ-д одоогийн нефтийн үнийн өсөлт их таалагдаж байна. Занарын технологи нь тэдэнд дотоодын зах зээлээ дэлхийн түвшинтэй харьцуулахад хамаагүй доогуур барих боломж олгож байна.Энэ байдал нь оросын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадтай өрсөлдөх нэмэлт шалтаг болж байна.

Таван жилийн дараа Хятад улс АНУ-ыг дэлхийн хүчирхэг эдийн засагтай орны эхний мөрнөөс арчиж мэднэ. Хятадыг Ойрхи-Дорнод ба Африкийн түүхий эдийн нөөцүүдэд нэвтрэхээс хязгаарлах нь АНУ-ын стратегийн зорилтуудын нэг юм. Үүнийг тэд Ливийг бөмбөгдөн, Суданыг хоёр улс болгон хуваахад түлхэн амжилттай шийдвэрлэсэн.

АНУ Сирийн цэргийн байлдааны ажиллагаанд “Томагавка” пуужингуудаар цохилт өгөх нь тэдний гол геополитикийн өрсөлдөгч Хятадад давхар цохилт болно гэж тооцож байгаа.