Москва орчмын Жуковский хотод Олон Улсын МАКС-2013 авиа-сансрын салон ажлаа үргэлжлүүлсээр байна. МАКС-2013 – энэ бол дэлхийн 43 орны мянга гаруй компаниуд, нислэгийн 9 бүрэлдэхүүн, тэнгэрт 100-гаад нисэх төхөөрөмжүүд,тогтонги хөдөлгөөнгүй зогсоолд байрлаж буй 100-гаад нисэх төхөөрөмжүүд юм.

Авиа байгууламжийн компани, авиа салоны арга хэмжээний ажил хэргийн хэсгийн явцад 16 млрд долларын шинэ авиатехникийг нийлүүлэх гэрээг байгуулжээ. Үүнд урьд нь онгоц, вертолет авиакомпаниудад нийлүүлэхээр захиалсан лизингийн нилээд хэдэн гэрээнүүд ороогүй болно. Громовын нэрэмжит зуны шинжлэн судлах хүрээлэнд болж буй авиа форумын явцтай манай сурвалжлагч танилцсан юм.

Өдөр тутам хэдэн арван мянган хүмүүс Жуковскийд оросын байлдааны онгоц, вертолетын нэн шинэ загвар, энэ салонд анх удаагаа тавигдсан дээд зэргийн маневр хийх чадвартай сөнөөгч онгоц Су-30 СМ-ыг үзэж сонирхохоор ирж байна.

Урьд өмнө ИЛ-476 хэмээн алдаршсан байлдааны хүнд тээврийн онгоц ИЛ-76-МД-90А-г анх удаагаа үзүүлсэн нь авиа форумын чухал үйл явдал боллоо. Онгоцны ерөнхий зохион бүтээгч Андрей Юрасов энэ тухай ярихдаа:

«Одоогийн байдлаар ИЛ-76 онгоцыг 100-д оронд ашиглаж байгаа учир энэ загварыг гадаадын захиалагчид сонирхох байх гэж бодож байна. Энэ төрлийн онгоцыг 20-25 нэгжээр нь эзэмшдэг нилээн томхон компаниуд бий. Үнэндээ энэ онгоц сайн ажиллагаатай бөгөөд шинэ шинж чанарууд нь бур ч илүү сонирхол татаж байгаа юм» гэлээ.

Энэтхэг, Алжир, Хятад зэрэг улсууд худалдан авах магадлалтай. Энэ салоны явцад сэтгүүлчид дуулиант мэдээ олж сонссон юм. Оросын «Тактикийн Пуужингийн Зэвсэглэл» (ТПЗ) корпарацийн ерөнхий захирал Борис Обносовын мэдэгдсэнээр Энэтхэгийн Агаарын Цэргийн Хүчний тендерт ялсан Францын сөнөөгч онгоц Рафаэль Оросын пуужингуудаар зэвсэглэж магадгүй байна.

Корпараци энэ асуудлыг шийдвэрлэх анхны шатандаа явж байна. Гэсэн хэдий ч ойрын үед пуужингуудыг францын онгоцод тохируулахад бэлэн байгаа юм. Авиа-салон дээр уг корпараци өөрийн нэн шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан гэж Борис Обносов тэмдэглээд

«Энэ бол орчин үеийн, техник шинж чанараараа барууны шилдэг загвараас дутахгүй бүтээгдэхүүн юм. Рекламны материалд харуулснаар, тэнд агаарын пуужин-их агаарын, дундаж, ойрын зайны, хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, авиа бөмбөгийг засварлах, усан дорхи тэнгисийн төрөл бүрийн зэвсгийг тавьжээ» гэлээ.

Үүнээс гадна Борис Обносов «ТПЗ» корпарацид алс холын нислэгийн ирээдүйтэй авиа-иж бурдлууд болох нилээд пуужингууд аль хэдийн бэлэн болсон гэж мэдэгдлээ. Энэ онгоцыг бүтээх ажил дөнгөж эхэлж байгаа боловч дээд зэргийн маневр хийх чадвартай тавдугаар үеийн сөнөөгч Т-50 онгоц Жуковскийн тэнгэрт аль хэдийн өөрийн боломжийг бүрэн хэмжээнд илтгэн харууллаа.

Уг салоныг айлчлагчдын хувьд Жуковскийд болж буй баярын хаалтыг хийж «Стриж», «Беркуты», «Русские витязи» зэрэг оросын шилдэг нисэх бүрэлдэхүүнүүдийн оролцсон зуны өргөжүүлсэн хөтөлбөрийг үзэх л үлдлээ.