НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны гишүүдтэй Сирийн асуудлаар уулзалт хийнэ. Энэ тухай ИТАР-ТАСС агентлаг НҮБ-ын дипломатын эх сурвалжийг иш татан уламжлав.

Сирийн байдал хурцдаж байгаагийн улмаас Бан Ги Мүн  өчигдөр европын орнуудаар хийж байсан айлчлалаа зогсоосон. Нью Йоркт тэрээр НҮБ-ын Сирид химийн зэвсэг хэрэглэсэн болохыг тогтоохоор ажилласан шинжээчдийг ирэхийг хүлээж байна. тэд түүнд өөрсдийн дүгнэлтүүдийг илтгэх бөгөөд АЗ-ийн сонорт мэдээллүүдийг богино хугацаанд хүргэх юм.

Аливаа асуудлаар гарсан шийдвэрт дор бүрнээ хориг тавих эрхтэй, АЗ-ийн байнгын төлөөлөгчид пүрэв гаригт өрнөдийн орнуудын санал болгоод байгаа Сирид цохилт өгөх замыг нээх төслийг хэлэлцэхээр хоёр өдрийн дотор хоёрдахь удаагаа хуран цуглараад байна. Орос, Хятад улсууд хүч хэрэглэхийг эрс буруушааж байгаа юм.