НҮБ-ын шинжээчдийн бүлэг Дамаскийн орчмын Зүүн Гута дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн таамгаар баримт нотолгоо цуглуулах ажлаа өнөөдөр дуусгаж байна. Тэд бямба гаригт Сирийн нутгаас гарч явахаар төлөвлжээ. Сирийн сөрөн хүчний төлөөлөгч өмнө нь сирийн армийг 8-р сарын 21-нд Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэсэнд буруушааж байсан.

Сирийн засгийн газар энэхүү буруушаалтыг няцаан, химийн хортой бодисийг сирийн босогчдын талд бййлдаж байгаа алан хядагчид хэрэглэсэн гэж мэдэгдсэн. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид бүс нутагт химийн зэвсэг хэрэглэсний улмаас 300 гаруй хүн амь үрэгдсэн гэж өмнө мэдэгдсэн.

Цагаан ордны засаг захиргаа сирийн эрх баригчид химийн довтолгоо хийсэнд эргэлзэхгүй байгаа бөгөөд тэд ойрын үед ерөнхийлөгч Башар Асад, түүний хамт тэдний холбоотнуудын хүчнүүдэд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа гэж мэдэгдэв. Их Британий засгийн газар НҮБ-ын АЗ дээр АНУ-ын цохилт өгөх тогтоолын төслийг дэмжсэн.

Гэтэл Орос, Хятад улс эрхийнхээ дагуу хориг тавьсны улмаас уг төсөл нурсан. Сири улсын дайн Иракийн адил замаар явахаас сэргийлэн, Орос улс өрнөдийн орнуудын эсрэг байр суурьтай байгаа юм. Түүнээс гадна цэргийн ажиллагаа явуулах мандатыг авсан даруйдаа өрнөдийн холбоотнууд өөрсдийн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж Москва мэдэгдэлдээ цохон дурьдсан.

Их Британий парламент өчигдөр Сирийг бөмбөгдөх “бодлогогүй, хуумгай“ цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзсан. Ингэснээр хоёр жил гаруйгийн хугацаанд 100 мянга гаруй хүний амийг авч явсан Сирийн олон улсын цэргийн байлдааны ажиллагаа хэрвээ болох бол британий армийн оролцоогүй явагдана. Лондонгийн санал хураалтын дүн ерөнхийлөгч Барак Обамагийн Сирийн ажиллагаагаар гаргах шийдвэрт ямарч нөлөөгүй гэж Вашингтон мэдэгдэв.