«Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид, Сирийн эсрэг барууны түрэмгийлэл хэрэв хэрэгжвэл, Ирак, Ливиийн үйл явдалтай зохицох үйл явц болно гэж таамаглаж байна.

Иракийн туршлагаас харвал цохилт хийх шалтагийг үүсгэх арга барил нь шуугиантай бөгөөд олон улсын эрхийн хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчсөнийг нотлох боломжгүй буруушаалт болдог.

Цэрэг дайны тактикийн хувьд Ливи үлгэр жишээ болж, барууны нисэх хүчин агаараас Сирийн нутаг дэвсгэр дээр олон улсын террорист бүлэглэлүүдийн үйлдэх газрын үйл ажиллагааг халхлах юм. Евгений Ермолаев бичихдээ

Барууны ертөнцөд бүх юм тэр болгон дайны заналхийллийг илэрхийлэхгүй байгаа юм. Ирэх сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргын суудалд залрах Австралийн ерөнхий сайд Кевин Прадд Сирийн үйл явцтай холбоотой дүгнэлт хийхэд яаралгүй хандаж, химийн зэвсэг хэрэглэсэн талаарх НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтийг хүлээхийг уриалсан байна.

«Манай зарим улсуудын засгийн газар, өөрийн орнуудыг үнэн чанартаа буруу нотолгооны үндсэн дээр Иракийн зэвсэгт зөрчилдөөнд татсаныг бид сайн санаж байна» гэж Прадд хэллээ.

Одоо ийм дуу хоолой барууны ертөнцөд ховор үзэгдэл юм. Үүний өнгө аясыг эрс ондоо улс төрчид илэрхийлдэг. Францын ерөнхийлөгч Сирид болсон химийн зэвсэгийн довтолгоог санаачлагчдыг шийтгэхийг идэвхтэй уриалж, тэгснээрээ өөрийгөө тэнэг байдалд хүргэж байгаагаа ухаарахгүй байгаа юм.

Ихэнх нэр хүнд бүхий, тэр тусмаа францын шинжээчдийн үзэж байгаагаар энэ түрэмгийлэл засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийн өдөн хатгалаг юм. Тэгэхээр хэнийг шийтгэхийг Олланд уриалж байгаа байна?

Гэвч энэ тохиолдолд ургуулан бодож тааварлах нь үр дүнгүй хэрэг. Барууны удирдлагууд зөвхөн өөрсдийгөө сонсдог хэвээрээ. Тэд магадгүй Ирак, Ливид үйл ажиллагаа явуулж байгаагаа өөрсдийн шившиг бус харин том амжилт, цаашид бүс нутагт үзүүлэх загвар мэтээр тооцож байгаа байх.

Харин Дорно судлаач Виктор Надеин-Раевскийн үзэж байгаагаар: «Сирид гадаадын армийн зэвсэгт халдлага болж болзошгүй. Гэсэн хэдий ч Ирак луу довтолсон шиг байдал давтагдахгүй. Иракийн арми гадаадын довтлогчдын хариуд бараг эсэргүүцэл үзүүлээгүй билээ.

АНУ-д үүнийг ойлгож байгаа тул өөрийн хуурай замын цэргийг илгээхгүй юм. Харин тэд Сирид эх замбараагүй байдлыг бий болгож, үүнийг эсэргүүцэхэд тэдний бүс нутгийн холбоотнууд нь оролцохоос өөр аргагүй болж, эцэст нь тэд барууныхны сэдсэн явдлын үр дүнд хариуг нь амсах болно.

Энэ утгаараа Иракийн туршлагыг харгалзан үзсэн байна. Сирид болох хуурай замын үйл ажиллагааны хувьд АНУ-ын нэрийн өмнөөс «Джабхат ан-Нусра», «Ирак, Леванте дахь Исламын улс» дайтах юм. Бараг л Ливид болсон шиг».

Тэгсэн хэдий ч Сирийн довтлогооны бүс нутгийн ур дагавар Ирак Ливид болсон үйл ажиллагааны ур дагавараас хавьгүй муу байх болно. Сирид цохилт өгснөөр Барууныхан нутгийн Аль-Каидын салбарынхны Сирийн загалмайтнууд болон шиитүүдтэй тооцоо хийх гэсэн санаа бодлыг дэмжиж байгаатай адил юм.

Экстримистүүд энэ дэмжлэгийг авснаар бүх бүс нутгийн шиитүүд болон загалмайтнууд луу дайралт хийж эхэлнэ. Сирийн курдуудийн экстримистүүдийн эсрэг хийх эцсийн ялалт бүтэхгүй болж, үүнийг курдууд тайван хараад суух нь юу л бол. Иймээс энд янз бүрийн хувилбар байж болзошгүй.

Хэрэв ерөнхийдөө Сирийн эсрэг довтолгоон хэрэгжвэл, барууны талынхан Ойрхи Дорнодод нөлөөлөх бүгдийг биш юмаа гэхэд аль болох тусгаар орших төвүүдийг хүчээр устгах зорилготой байгаа нь нотлогдох юм. Ирак, Ливи улсууд аль хэдийн балгас болсон.Иймээс бүс нутаг дахь барууны холбоотнуудад үл бүтэх зүйлд итгэж найдах хэрэггүй юм.

Каддафи барууныхны довтолгооноос өмнө сүүлийн жилүүдэд Европын олонх удирдлагуудтай хувиараа бат бэх нөхөрлөж байсан. Гэвч юунд хүргэв? Иймээс АНУ болон Европ хоёр жилийн дараа, Аравийн монархууд одоогийн Сириэс барууны ардчилалын хэм хэмжээ гэгчээс хэдий хол байгааг санах болов уу?