Британий санаачилсан Башар Асадын эсрэг цэргийн байлдааны ажиллагааг эхлүүлэх боломжтой Сирийн тогтоолыг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын засгийн газруудад судлуулах зорилгооор илгээжээ.

Үүний өмнө тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-ийн үндсэн 5 гишүүн Нью-Йорк дахь төв байранд хаалттай хуралдаанаар хэлэлцсэн. Гэтэл энэхүү хүчийг хэрэглэхээс эрс үгүйсгэж байгаа Орос, Хятад улсуудын дэмжлэгийг авч чадаагүй.

Их Британи НҮБ-ын АЗ-д Сирийн “хүн амыг хамгаалах асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч” тогтоолыг батлахыг санал болгов. Энэ нь санамсаргүй хэрэг биш юм. Чухамдаа энэхүү санааны цаана өрнөдийнхний пуужингуудаар цохилтууд өгөх төлөвлөгөө нуугдаж байна гэж Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев тэмдэглээд

«Тэд цөмрөн орох гэж байгаа юм биш. Яагаад гэвэл, Иракийн туршлагаас үзэхэд, сирийн армийг бут цохино, гэхдээ үүний дараа эзлэн авагчдын эсрэг ажиллагаа эхлэнэ. Тиймээс өрнөдийнхөн газрын цэргийн дайралтаас зайлсхийхийг эрмэлзэж байна.Яг л 1989 оны Югославт гарсан шиг, пуужингуудыг ашиглан цэргийн, нийгэм- эдийн засгийн, улстөрийн дэд бүтцүүдийг устгахтай адил» гэлээ.

Британчууд Сирийг бөмбөгдөх эрмэлзлэлээ “хүмүүнлэгийн интервенцын” туслалцаатайгаар тайлбарлах гэж эрмэлзэж буй юм. Их Британий ГХЯ-ны тэргүүн Уильям Хейгийн үзэж байгаагаар, болзошгүй цэргийн байлдааны ажиллагаа нь цаашид сирид химийн зэвсэг ашиглахыг сэргийлэн, хүмүүсийн амь насыг аврах зорилготой юм.

Сирийн засгийн газрын арми долоо хоногийн өмнө Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэсэн тухай Вашингтон болон тэдний өрнөдийн холбоотнууд мэдэгдсэн. Гэхдээ цаашид сул хоосон үг хэрэгггүй. “Нью-Йорк таймс” сонины уламжилж байгаагаар, АНУ-ын эрх баригчдад баримт нотолгоо үгүйд гол шалтгаан байна.

Барак Обама одоогоор Сирийн асуудлаар шийдвэр гаргахыг яарахгүй байна. Тэгээд ч зогсохгүй, лхагва гаригт америкийн хууль тогтоогчид ерөнхийлөгчөөс АНУ-ын энэхүү цэргийн ээлжит мөргөлдөөнд татан оруулж байгаад тайлбар хүссэн.

Захидалд танхимын 116 төлөөлөгч гарын үсэг зурсан. Одооноос Цагаан ордон нь НҮБ-ын Сирид ажиллаж байгаа шинжээчдийн ажлыг дуусч, дүгнэлтээ гаргатал нь хүлээх ёстой болоод байна.

Их Британи маш их дайчин байр суурьтай байгаа. Гэхдээ Лондон Вашингтоноос урьдаж цохилт өгөх шийдвэр гаргана гэж байхгүй гэж стратегийн судалгаа, дүгнэлтийн хүрээлэнгийн дорно дахины судлаач, шинжээч Сергей Демиденко үзээд

«Ливийг авч үзье л дээ. Америкчууд энэ ажиллагаанд төдийлөн идэвхтэй оролцоогүй. Гэхэд харин тэд Ливийн хил рүү цэргээ аваачаагүй, Каддафид заналхийлэх хүчтэй үйл ажиллагаа явуулаагүй байхдаа англичууд, францчууд номхон сууж байсан. Энэ ажиллагааг англичууд дан ганцаараа хийж чадахгүй байсан. Тиймээс тэд янз бүрийн аргаар Вашингтоныг үүнд түлхэн, АНУ анхны алхмыг хийж, улмаар англичууд үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна» гэлээ.

Газрын Дундад тэнгисийн Зүүн хэсэгт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Томагавк” пуужингуудаар тоноглогсдсон дөрвөн эсминец хөлөг онгоц болон Их Британий шумбагч завь байрлаж байна. Адриатикийн тэнгист британий нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцнууд болон хоёр фрегат зогсч байна.

Улаан тэнгис болон Персийн буланд америкийн нисэх онгоц тээгч бүлгүүд байна.Франц Сирийн эргүүд рүү нэн шинэ фрегатыг илгээгээд байна.

Нөгөтэйгүүр, Дамаск мэдэгдэхдээ, хэрвээ цэргийн байлдааны ажиллагаа эхлэх л юм бол тэд бүхий л бололцоогоо дайчилан хамгаалах болно гэж мэдэгдсэн. Сирийн арми хангалттай мэдрэмтгий цохилтууд өгнө гэдэгт эргэлзэхийнг хэрэггүй юм.