Орос улсын Холбооны мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов намуу цэцгийг эрсдэлтэй барааны бүлэгт оруулан, гааль дээр хагас бэлэн бүтээгдэхүүнүүдийн опиумыг шалгах саналыг тавьлаа.

Мансууруулах бодистой тэмцэх байгууллагын тэргүүн яриандаа, хэрвээ богино хугацаанд энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй юм бол, ойрын үед Орос улсад намуу цэцгийн дайралтын тухай яриа нь хар тамхины соргог түрэмгийллийн хувиар ярихад хүргэнэ гэж онцлон тэмдэглэв.

Зөвхөн энэ 8-р сард гэхэд л, Москва орчимд Орос улсын мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх холбооны албаны ажилтанууд их хэмжээний хүчтэй бохирдсон хүнсний намуу цэцгийн хууль бус наймааг илрүүлжээ.

Энэхүү олон улсын хэмжээний гэмт хэргийг илрүүлэхэд хэдэн сар шаардагдсан байна гэж ОХУ-ын Холбооны мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов тэмдэглээд

«Мансууруулах намуу цэцгийг тээвэрлэх ажиллагааг явуулахад гадаадын иргэд оролцсон. Тухайлбал, Польшийн иргэд. Бид үүнийг зохион явуулахдаа нэг бус удаа буулгаж ачихын тулд зориудаар янз бүрийн орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан явуулсан. Беларусын нутаг дэсвгэрээр ачааг явуулхын тулд баримт бичгүүдийг бас сольсон. Бид хар тамхины энэ сувгийг устгаж чадсан» гэлээ.

Гаалийн баримт бичгүүдийн дагуу Орос улсад бээжин байцаа оруулж байв.Тэгтэл уг ачааны машины шалны ёроолд намуу цэцгийн сүрлийг уутанд хийн нуусан байлаа. Хагас бэлэн бүтээгдэхүүнд нуусан эл мансууруулах бодис нь дор хаяж 500 мянган тарианы тун болох байлаа. Харин үүний ашгийг мэргэжилтнүүд 5 сая долларт үнэлэгдэж байна.

Намуу цэцгийн тулгамдсан асуудал өнөөдөр мансууруулах бодистой тэмцэх байгууллагын нэг гол асуудал болж байна. Учир нь гэвэл, Орос улсад удаан жил хүнсний намуу цэцгийг аж үйлдвэрт хэрэглэж байна.

Нарийн боовны хүнсчид гадаадын үйлдвэрлэгчдээс үүнийг худалдаж авах болдог.Гэтэл хар тамхины наймаачид үүнийг ашиглан хүнсний бүтээгдэхүүний нэрэн дор опиумын хагас бэлэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. 2012 онд ийм төрлийн 220 мянган тонн хууль бус хил давсан наймааг хураан авчээ. Сүүлийн арван жил 10 мянга гаруй эрүүгийн гэмт хэргийг хөтлөжээ.

Өнөөдөр Холбооны мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх алба намуу цэцгийн хууль бус наймааны сувгийг эрж хайн, утсгахаар гадаадын орнуудын ижил төрлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.