Япон улс АНУ болон бусад орнуудтай сирийн хямралыг зохицуулахад хамтран ажиллахад бэлэн байна. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсмхидэ Суга сэтгүүлчдэд мэдэгдэл хийн, Сирийн байдал хурцдаж буйд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр АНУ-ын ойрын үед хэрэгжүүлж магадгүй байгаа Сирид өгөх пуужингийн цохилтуудыг тайлбарлахаас татгалзав. Түүнчлэн “ Япон улс Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүйтэй холбоотой “бодит баримтуудыг яаралтай зарлахыг” хүлээж байна гэж Ёсихидэ Суга цохон тэмдэглэв.