НАТО-гийн орнуудын элч төлөөлөгчдийг Хойд атлантын эвслийн хуралдаанд Брюссельд дуудав. Хэлэлцэх асуудал Сири. Өчигдөр орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Орос улсын ГХЯ-ны тэргүүнтэй утсаар ярилцахдаа, 8-р сарын 21-нд Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсний гол бурууг ерөнхийлөгч Башар Асадад тохсон.

Москва үүний эсрэг шалтгаануудыг гаргаж тавьлаа. Сирийн засгийн газрын цэргүүд химийн байлдааныг зохион байгуулсан гэх ямарч баримт нотолгоо байхгүй нь тодорхой. Харин ч бүр, энэ нь босогчдын өдөөн хатгалга гэх үндэслэл бий. Гэтэл өрнөдийнхэнд бодит байдал огт хамаагүй аж. Ройтер агентлагийн мэдээлснээр, пүрэв гаригт цохилт өгч магадгүй байна.

Хойд атлантын эвслийн элч нарын хуралдааныг зохион байгуулав. Ихэнхи элч нар ээлжийн амралтаа таслан Брюссельд хүрэлцэн ирэв. АНУ, Их Британи, Франц улсуудын уур амьсгалаас үзэхэд Сирид явуулах цэргийн байлдааны ажиллагаа шийдэгдсэн асуудал бололтой.

Энэ нь НҮБ-ыг тойрч гарч байна, яагаад гэвэл, НАТО-гийн бүх гишүүн үүнийг дэмжихгүй байгаа юм. Гэтэл Вашингтонд ерөөс яах ийхийн тухайд дэмжлэг юм уу, зөвлөгөө хэрэгтэй биш юм.

АНУ энэхүү цэргийн төлөвлөлтөнд НАТО-гийн бусад түншүүдийн уян хатан чанарыг нягтлахыг хүсч байна гэж Төв Ази болон Ойрхи-Дорнодын тулгамдсан асуудлуудын шинжээч Семён Багдасаров тэмдэглээд:

«Тэд шийдвэрийг бүр хоёр жилийн өмнө гаргасан. Харин нэг жилийн өмнө үүнийгээ эцэслэн шийдсэн. Цорын ганц тулгамдсан асуудал бол угтвар олох байсан, тэгээд тэр нь химийн зэвсэг болсон. Одоо Сирид НҮБ-ын шинжээчид ирээд байгаа бөгөөд химийн зэвсэг хэрэглэсэн буруутай этгээдийг тогтоох ёстой. Гэтэл америкчууд үүнийг огт сонирхохгүй байна.

Ноён Обама энэ асуудал шийдэгдсэн гэж ярьж байна. Харин тэр өөр нэг асуудлаар ямар хувилбрыг сонгох эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Нилээд хэдэн хувилбар байна. Сирийн армийн дэд бүтцүүдэд агаараас цохилт өгөх юм уу, аль эсвэл нисэх хүчин, онцгойгийнхныг оролцуулан Турк, Иорданы нутаг дэвсгэрүүдээс онгоцноос болон пуужингуудын цохилт өгөх» гэлээ.

Ирж байгаа мэдээнүүдээс америкууд Сирийн засгийн газрын цэргүүдэд байлдааны цохилтууд өгч магадгүй байна. Нөгөөтэйгүүр, Цагаан ордон Башар Асадыг огцруулахыг зорилгоо болгоогүй, харин түүнийг химийн зэвсэг хэрэглэсэн явдалд шийтгэнэ гэж мэдэгдээд байна. Үүнтэй адил мэдэгдлийг Британий шадар сайд Ник Длегг хийсэн. Эдгээрт нуугаагүй заль байна гэж улс төр судлаач Леонид Исаев үзээд:

«Ливи, Ирак улсуудад нөгөө л нэг төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Саддам Хусейныг мөн л бас нотлогдоогүй зөрчлөөс болоод шийтгэх гэж байсан. Тэгээд тэр нь жинхэнэ дайнд хүргэсэн. Чухамдаа улс орныг бүхэлд нь устгасан. Дээрээс нь Саддам Хусейныг явж явж устгасан. Тиймээс америкчууд болон британьчуудын шийтгэх гэж буйг улс орныг устгана гэж ойлгох хэрэгтэй юм» гэлээ.

Энэ тохиолдолд сирийн босогчид алгаа үрэн: өрнөдийн цэргүүдэд армид хэрэгтэй хамгийн нэгдүгээрт устгах жагсаалт гаргаж бэлтгэж байна. Тэд бас гадаадын зэвсэг нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүлээж сууна. Үүнийг тэдэнд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд амласан.

Москва энэ тохиолдолд олон улсын тоглогчдыг шийдвэр гаргахдаа хариуцлагатай байхыг уриалж байна.Москва Сирид цэргийн байлдааны ажиллагаа явуулах нь бүс нутагт бүхэлд нь ноцтой аюултай гэж үзэж байна.

НҮБ-ын Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими болон Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нар утсаар ярилцахдаа, Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаас өөр замаар зохицуулах аргагүй юм гэдэг дээр санал нэгдсэн.