Олон улсын нисэх хүчин, сансрын “МАКС-2013 “ үзэсгэлэн Москва орчмын Жуковскийд 8-р сарын 27-нд нээгдэж. 129 онгоц эзнээ олоод байна. “МАКС-2013”-ыг зохион байгуулагчид шинэ техник, оролцогчдын тоо болон байгуулах гэрээнүүдийнхээ нийт дүнгээр дээд амжилтыг тогтоохоор төлөвлөж байна.

Хоёр жилийн өмнө нийт байгуулсан гэрээний дүн 10 тэрбум долларт хүрч байсан. “Бид түншүүдийнхээ сонирхолыг татаж чадна“ гэж Дмитрий Медеведев “МАКС-2013” үзэсгэлэнгийн ажил хэрэгч хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон Олон улсын нисэх хүчний конгрессын нээлтэн дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглээд:

«Бидний дэвшил хөгжил болон цаашдын ирээдүйтэй боловсруулалтуудыг эндхийн үзэсгэлэнгийн танхимууд болон нислэгийн талбайнуудаас харж болно. Тэдгээрийн олонх анх удаагаа ил гарч байна.

Энэ бол “Сухой Суперджет-100” зорчигчдын онгоцны хувилбар болон шинэчилсэн загварын Ту-204СМ, тавдахь үеийн сөнөөгч онгоц болон “4++” нисдэг тэрэгний техник болоод нилээд хэдэн шинэ бүтээгдэхүүнүүд юм.

Бид манай түншүүдийнхээ сонирхолыг татаж чадна гэж найдаж байна. МАКС-ын явцад томоохон гэрээ контрактууд хийгдэнэ гэдэгт найдаж байна. Энэхүү сэдвүүдээр урьдчилсан тохиролцоонуудад хүрээд байгаа» гэлээ.

Дмитрий Медведев оросын нисэх хүчний аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцсан. “Роскосмос”-ын павильонд Олон улсын сансрын станцад байгаа сансрын багийнхантай шууд холбоо барив. Засгийн газрын тэргүүнд “Ангара” пуужин тээгчийн макет болон жолоодлоготой сансрын буугч төхөөрөмжийг үзүүлж танилцуулав.

Шинэ төхөөрөмжийн давуутай талыг оросын сансрын “Энергия” корпорацын инженер Андрей Запазный ярьлаа.

«Энэ төхөөрөмж нь буултын удирдлагатай, тойрог буухдаа замынхаа таяг тойргийг засаад явдаг. Хиймэл дагуултай байнга холбоотой байдаг. Буух үед хөдөлгүүрүүд өөрөө ажиллаж, хурдыг сааруулан, аажмаар эх дэлхийд буудаг.

Шинэ материалуудыг ашигласан нь угсралтын жинг бууруулсан. Манай гол өрсөлдөгч америкийн “Орион” 24,5 сая тонн жинтэй, манайх 20 тонн. Эндээс бид шинэ материал хэмнэснээс 4,5 тонныг хожсон. Угсралтын жин бага байх тусам ашигтай ачааны жин ихэснэ» гэж Андрей Запазный хэллээ.

Нисэх хүчний нэгдсэн корпорацын павильонд МС-21 өргөн фюзеляжтай онгоцны макетыг танилцуулна. Энэ онгоц 2017 онд Ту-154 онгоцны оронд нисэх компаниудад зорчих болно.Оросын нисэх хүчний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн аэробус болон боингуудын эн тэнцүү өрсөлдөгч байх болно.

Өнөөдөр МС-21 онгоцны 250 захиалга аваад байна. Онгоц гадаадын өрсөлдөгчдийн онгоцноос 20 хувь хямд байх юм гэж компаний төлөөлөгч Кирилл Дудаев тэмдэглээд

«Үйлчлэгдчийг татаж байгаа үндсэн гол зүйл бол үнэ ч биш юм, харин жилийн үйл ажиллагааны зарлага буюу түлш зарцуулалт 4 сая доллароор буурсанд байна. Манай агаарын хөлөг “Аэробус”, “Боинг”-ийн ирээдүйн үеийнхээс 10 хувийн хэмнэлтэй. Манай онгоц шилдэг тэргүүний аэродинамиктай, орчин үеийн хөдөлгүүртэй, уртасгасан далавчтай болон жин багатай» гэлээ.

”МАКС-2013” үзэсглэнгийн эхний өдөр оросын иргэний нисэхийнхэн 129 онгоц худалдах гэрээг байгуулаад байна. Нийт 7 тэрбум долларын гэрээний санамж бичигт гарын үсэг зурав.

“МАКС-2013” үзэсгэлэнгийн эхний өдрийн оргил үйл явдал үзүүлэх нислэгүүд байлаа. Жуковскийн тэнгэрт Ка-226 нисдэг тэрэгнүүд, нислэгийн “Беркуты” бүлгийн 4 МИ-28 нисдэг тэргүүд энд ирсэн үзэгч олонд хосгүй тоглолт барьлаа.

Түүнээс гадна цэргийн МиГ болон иргэний агаарын “Сухой Суперджет” хосгүй хөтөлбөрүүдийг үзүүлэв. Шоу тоглолтыг дэлхийн дахинд нэртэй оросын “Стрижи”, “Русские витязи” нар дээд нислэгийн ур чадвар, гайхамшгийг яруу тодоор харуулснаар өндөрлөв.

“МАКС-2013”-ын нислэгийн хөтөлбөрт Хятадын нисэгчид өөрсдийн бүтээсэн, оросын хөдөлгүүртэй Chengdu J-10 онгоцоор нислэг хийж байна. Зохион байгуулагчид энэ жил үзэсгэлэнг хагас сая хүн ирж үзнэ гэж хүлээж байна.