АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Дамаскийн орчимд өнгөрсөн долоо хоногт сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн болох нь эргэлзээгүй юм гэж  мэдэгдэв. Түүний мэдэгдэлд, Сирийн эрх баригчид “өнгөрсөн хугацаанд химийн зэвсгийг олон удаа хэрэглэж байсан бөгөөд энэхүү зэвсгийг нийлүүлэх хөрөнгөтэй “ байгаа аж.

Сирийн эрх баригчид “химийн зэсвгийн цохилтууд өгч байсан тодорхой газруудыг цэвэрлэх төгс эрмэлзэлтэй байгаа” гэж тэр нэмж мэдэгдэв. “Сирийн засгийн газар нь зэвсэг хэрэглэсэн уг дүүргүүдэд удаа дараа гал нээж  мөрдөх ажиллагааг сунжруулсан “ гэж тэр ярьлаа.

АНУ-ын аюулгүй байдлын алба гадаадын түншүүдтэй “нягт холбоотой” байгаа гэж Байден мэдэгдээд, Сири улс “химийн зэвсэг хэрэглэснийхээ төлөө” заавал хариуцлага хүлээх ёстой юм гэж цохон тэмдэглэв.АНУ-ын холбоотнууд эвсэн нэгдэж пүрэв гаригт Сирийн эсрэг арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна гэж “Ассошэйтед пресс“ агентлаг уламжлав.

АНУ Ерөнхийлөгч Барак Обамаг тушаал өгөхөд Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байна гэж “Би-би-си”-д АНУ- ын БХЯ-ны сайд Чак Хейгел мягмар гаригт мэдэгдэв. Үүний тулд бүс нутагт шаардагдах бүх хүчнүүд төвлөрөөд байна.

Уг ажиллагааны хүрээнд Сирийн цэргийн төв, командлал, дэд бүтэц объектуудад америкийн цэргийн 4 хөлөг онгоцноос цохилт өгөх юм. Түүнээс гадна уг цэргийн ажиллагаанд британий “Томагавк” пуужингуудаар тоноглогдсон “Трафальгар” шумбагч завь оролцоно гэж “Уолл-стрит джорнел” эх сурвалжийг иш татан бичжээ.