ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Орос улсад онгоц үйлдвэрлэх төв байгуулах нь нэн тэргүүний чухал асуудал гэж цохон тэмдэглэв. Засгийн газрын тэргүүн өнөөдөр Олон улсын нисэх хүчний их чуулганы бүгд хуралдаан дээр  үг хэлж Жуковский хот Аэродинамикийг үндэслэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэнийг сануулаад, энэхүү хот нь шинжлэх ухааны болон үйлдвэрлэлийн интеграцын санаа үүсч, хэрэгжсэн хот болсон гэв.

Энд дэлхийн түвшингийн үйлдвэрийн, боловсролын болон нийгмийн дэд бүтэцтэй авиа техникийн бүхэл бүтэн салбарын үйлдвэрийн зураг төсөл, туршилтын тухай яригдаж байна гэдгийг сануулав. Түүнээс гадна Оросын улсын засгийн газар аэродинамикийн институтын суурин дээр томоохон эрдэм-шинжилгээний төвийг байгуулахаар төлөвлөж байгаа гэж тэр ярьлаа.

Энэхүү төвд нисэх хүчний аж үйлдвэрийн шилдэг тэргүүний эрдэм-шинжилгээний интситутууд нэгдэх юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны явцад тус улсын тээврийн стратегийг шинээр батлав.