Оросын нүүрс олборлолтыг дотоодын болон гадаадын зах зээл дээр хэрхэн яаж илүү сонирхол татахуйц болгох вэ? Энэ асуултанд Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний цогцолборын стратегийн хөгжлийн комиссийн хуралдаанд оролцогчид хариулахыг оролдсон. Төрийн тэргүүн Владимир Путины явуулсан хуралдаан Кемерово хотод болсон юм.

Сибирийн нүүрсний сав нутгийн гол дархан хотыг сонгосон нь санаандгүй аж. Эндхийн нүүрс олборлолтын нийт хэмжээ дэлхийн тэргүүний нүүрс олборлогч орнууд болох Герман, Польш, Казахстан улсуудын түвшингээс хамаагүй илүү.

Кузбассын ачаар Орос улс дэлхийд нүүрс олборлолтоор гуравдугаар байранд ордог. Жил бүр гадаад зах зээл рүү 120 сая гаруй тонн нүүрс ачигддаг. Зөвхөн БНХАУ-д гэхэд л 10 сая гаруй тонн нийлүүлж байна. Өнгөрсөн оны дүн их сайн үзүүлэлт харуулсан гэж Владимир Путин хуралдааны үеэр цохон тэмдэглээд

«Олборлолт, боловсруулалт, экспортын бүтээгдэхүүний нийт хэмжээ өссөн. Шинэ  чадлуудыг ашиглалтанд оруулж байна. Энэ нь нүүрс олборлолтыг бүхэлд нь нэмэгдүүлэх боломж олгосон.

Гэтэл дотоодын зах зээл нөөц болоцоо байсаар байтал урьдын адил хөгжихгүй байна. Оросын нилээд хэдэн бүс нутгуудын хувьд нүүрс нь хамгийн үр ашигтай орон нутгийн түлш байхад шүү дээ» гэлээ.

Төрийн тэргүүн нүүрсний аж үйлдвэрийн салбарын татварын асуудлыг хөндөв. Орос улсын нутаг дэвсгэр дээр олборлолт хийж байгаа компаниуд  Орос улсад бүртгэлтэй, татвараа төлдөг байх ёстой гэж Владимир Путин мэдэгдээд

«Яагаад гэвэл, нөөцийн бааз Орос улсад байгаа учраас тэр. Тиймээс ашгийг бүрдүүлэгч төв татвар төлөх ёстой. Аж үйлдвэр хөгжсөн бүх орнуудад асуудлыг чухам ингэж тавьдаг. Дэлхий дахинд нилээд прагматик ханддаг.

Татварыг газар дээр нь төлдөг. Тэгээд ч энэ нь газрын хэвлийн болон үндэсний баялагтай холбоотойг хэлэх билүү. Эдгээр активуудыг орос улсын хуулийн дагуу удирдан зохион байгуулах ёстой» гэлээ.

Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газарт бэрхшээлтэй хүнд газруудад шинэ нүүрсний орд газруудыг нээж байгаа компаниудад зориулан татварын урамшуулал үзүүлэхийг даалгасан. Түүнээс гадна  хүнд суртлыг халж, нүүрсний компаниудад лиценз олголтыг дээд зэргээр өргөжүүлэхийг үүрэгдсэн байна.