Орос, Америкийн төлөөлөгчдийн Сирийн асуудлаар Гаагт 8-р сарын 28-нд явуулахаар төлөвлөж байсан уулзалт цуцлагдлаа.  Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэснийг америкийн тал эхний ээлжинд хэрхэн хүлээн авах тухайгаа тодорхойлох төлөвтэй байна гэж Төрийн департаментын мэдээлэлд өгүүлжээ.

АНУ энэхүү гэмт хэргийн хариуцлагыг НҮБ-ын шинжээчдийн мөрдөх ажиллагааны дүнг хүлээлгүйгээр Сирийн ерөнхийлөгч Башар Асадад тохож байна. Хэрвээ Өрнөдийнхөн Сири рүү цэргийн шинэ ажиллагаа явуулахаар шийдэх юм бол энхийн зохицуулалт хийх зөвлөгөөнүүд илүүц болох юм.

Орос улс АНУ-ын Сирийн асуудлаарх хоёр талын уулзалтыг явуулах шийдвэрийг цуцласан явдалд харамсч байна. ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов “Сирийн улс төрийн байдлыг зохицуулах шинжүүдийн бүтээмж нь тус улсад хүчний арга хэмжээнүүдийн аюул заналхийлэл байгаа одоо цагт ашигтай байна” гэж цохон тэмдэглэсэн.

Гэтэл АНУ бидэнд зөвлөхүүд хэрэггүй гэсэн. Тэд урьдаас ямар хариу өгөхөө мэдэж байгаа бөгөөд түүн дор зорилтынхоо болзолуудыг оруулж байна. Сирид химийн дайралт болжээ. Үүнд ерөнхийлөгч Башар Асад буруутай. Шинжээчид үүнийг няцааж байна.

НҮБ-ын шинжээчид дөнгөж асуудлыг судлах ажилдаа орж эхлээд байна.Тэгтэл америкчууд сирийн одоогийн дэглэм буруутай болохыг нотлох хангалттай баримт нотолгоонууд байгаа гэж мэдэгдсэн байна гэж Орос улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов тэмдэглээд

«Өрнөдийн орнуудад магадгүй чимээгүй байгаа олон тооны баримтууд нь химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой өдөөн хатгалга  Сирид НҮБ-ын шинжээдийг байгиг ирэхэд санаатайгаар зохион байгуулсан өдөөн хатгалга болохыг гэрчилж байна.

Сирийн удирдагчид байдлыг өөрчилж, алан хядагчдыг бут цохисон нь бослогыг захиалсан тэдгээр хүмүүст таалагдахгүй байх нь аргагүй юм. Тэгтэл тэд шинэ алхам хийлээ. АНУ олон улсын эрх зүй, эрүүл ухааныг үл хүндэтгэн хүчний хувилбрыг сонголоо» гэлээ.

Дамаск гадны түрэмгийлэгчтэй тэмцэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэж байна. Сирийн армид агаараас хамгаалах, хөлөг онгоцнуудыг эсэргүүцэх хэрэгсэлүүд бий. Тэд хүчтэй цохилт ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэхдээ өрнөдийн эвслийн нэвтрэх хүчинд цохилт өгч чадахгүй гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн араб судлалын төвийн шинжээч Борис Долгов үзэж байна.

«Эвсэл АНУ, Их Британи, Франц, Турк улсуудаас бүрдэж байна. Энэ бол маш хүчирхэг хүчин. Тэдний хүч сирийн армиас хэд дахин илүү. Гэхдээ сирийн арми бол ливийн арми биш. Хэрвээ түрэмгийлэл гарвал тэд бут цохиж чадна.

Мөн  Сирийг Иран дэмжиж таарах байх, ливаны “Хезболлаа” хөдөлгөөн ч гэсэн.Палестины зарим бүлэглэлүүд дэмжиж таарна.Тиймээс хэрвээ Сири рүү түрэмгийлэх юм бол Ойрхи-Дорнодод маш том мөргөлдөөн гарна» гэж Борис Долгов хэллээ.

Үүний дараа юуг ялалт гэж тооцох вэ ? гэх асуулт гарна. Башар Асадыг огцруулсныг уу? Тусгаар тогтносон улсыг устгасныг уу? Цэрэг оруулсны улмаас амь үрэгдсэн тэдгээр орнуудын цэргүүд юуны учраас алтан амиа алдах ёстой юм бэ?

Иракд ядахнаа нефтийн төлөө тулалдаж байсан. Тэгсэн ч ашиг хонжоо нь эргэлзээтэй болж таарсан.Тэгвэл америкийн удирдлага болон тэдний холбоотнууд өөрсдийн ард түмэнд Сирид дайн хийснийхээ төлөө юу санал болгох юм бэ?

Москва Вашингтон болон дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүд ч орнуудыг саруул ухаантай байж, олон улсын эрхийг хэрэгжүүлэхийг уриалж байна.ОХУ-ын ГХЯ-ны үзэж байгаагаар, бий болсон нөхцөл байдалд “Женева-2” олон улсын бага хурлыг нэн даруй зарлан хуралдуулах нь илүүтэй шуурхай зорилт байх юм. Орос улс АНУ-ыг энэхүү уулзалтыг бэлтгэн явуулах өөрийн хүлээсэн үүргүүдийг биелүүлнэ гэж найдаж байна.