АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь “маргаангүй” гэж мэдэгдэв. Энэ нь Сирид гарч байгаа хямралд АНУ-ын болон тэдний холбоотны зүгээс зэвсэгт оролцоог нэмэгдүүлж байна.

Сирийн асуудлаар тусгайлан хийсэн мэдэгдэлдээ Керри АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “үндэслэлтэй шийдвэр” гаргах бодолтой байна гэж тэмдэглэн, тэр үүнийг “ ёс суртахууны ичгүүр сонжуургүй зүйл” гэж нэрлэсэн гэв.

Түүнээс гадна Керри АНУ-ыг чухам ямар алхам хийх гэж буйг мэдээлсэнгүй. Тэрээр одоо Сирид “нэмэлт баримтуудыг цуглуулж байгаа үед”АНУ-д “баримтууд болон эрүүл ухаан дээр тулгуурласан ойлголт” байна гэжээ.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой өичгдөр орой утсаар ярилцахдаа үүнээс тэс өөр мэдэгдэлийг хийв.Путин өрнөдийн орнуудыг  өнгөрсөн долоо хоногт Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгах ямарч баримт нолтолгоо олдоогүй байхад Сирид яаран цохилт өгөхийг сэрэмжлүүлэв.

Гэхдээ хоёр тал Сирид химийн зэвсэг хэрэглэх нь олон улсын эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж британийн “Файнэншл таймс” сонин Уайт-Холлын өндөр албан тушаалтны мэдэгдэлийг иш татан бичсэн байна.

Ярилцагч хоёр тал химийн дайралт байсан эсэх болон хэн үүнийг хариуцах ёстой гэдэг дээр санал зөрсөн. Путин өрнөдийн орнуудын байр суурийг ямарч хүчтэй баримт нотолгоо байхгуй гэжээ.

Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын АЗ-ийн дэмжлэггүйгээр Сирийн эсрэг аливаа хүч хэрэглэх ажиллагаа нь олон улсын эрхийг зөрчиж байгаа бөгөөд Орос улс Ойрхи-Дорнодод шинэ дайн дэгдээхийн эсрэг байр суурьтай байна гэж мэдэгдэв.