Хятадын эдийн засаг эрүүлжигдэж эхлэв үү? 7-р сард экспорт 5 % өсч, харин импорт бүр 10 % өссөн. Хятадын эдийн засагчид удтал хүлээж байсан импортын өсөлт дотоодын эрэлт хэрэглээ өссөнийг харуулж буй юм гэжээ . Тэгвэл гадаадын шинжээчид үүнийг тус улсын эдийн засаг шуурганы өмнөх нам гүмтэй адилтган үзэж байна.

Тэдний үзэж байгаагаар, эдийн засаг эрүүлжигдэх объектив шалтгаанууд одоогоор байхгүй аж. Эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болох хөрөнгө оруулалтдын ашиг орлого тус улсын төрийн хөрөнгө оруулалтын бодлогын улмаас эрчтэй унаж байна. Энэ нь яагаад ийм болов вэ гэвэл, төр хөрөнгө оруулалтыг төлөвлөж байна, гэтэл компаниуд зах зээлийн нөхцөлүүдийг эс харгалзан үүнийг дагаж байгаад оршиж байна.

Зарим нэг нааштай үзүлэлтүүдийг эс тооцвол, Хятадын эдийн засгийн хоёр дахь хүчин зүйл болох экспорт хүнд байдалд ороод байна. Тус улсад цалингийн түвшин нэмэгшдэж, үүнтэй зэрэгцэн бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж байна. Мөн хятадын үйлдвэрлэгчдэд өөрсдийн Зүүн-Өмнөд Азийн орнуудтай өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд хүнд болж байна.

Хятадын эрх баригчид идэхтэй ажил хэрэгч байдлыг нарийн арга хэмжээнүүдээр дэмжихийг шийдвэрлжээ. Энэ нь эдийн засгийг зарим нэгэн байдлаар сэргээхэд хүргэж байна гэж Оросын ШУА ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Яков Бергер ийн ярьж байна: «Жижиг үйлдвэрүүдийн татварыг хөнгөвчлөх нилээд хэдэн арга хэмжээнүүдийг аваад байна. Гаалийн татваруудыг бууруулж, экспортлогчдод нилээд хэдэн процедурыг хялбаршуулаад байна. Мэдээж хэрэг, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооны хэмжээнд очих боломжгүй болсон. Энэ нь ч хэрэггүй. Хэрвээ өсөлт 7,5 % түвшинд байх юм бол энэ нь 2020 он гэхэд дунд хэрэглээний нийгэм байгуулахад хангалттай юм» гэж Яков Бергер ярьж байна.

Эдийн засгийн өсөлтийг 7 % доош унагаж хэрхэвч болохгүй юм. Энэ тохиолдолд ажилгүйдэл эрс нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлууд хурцдана. Гэхдээ төрд эдийн засгийн өсөлтийг их хэмжээний санхүүжилтийн хүчээр хиймлээр дэмжих хэрэггүй байгаа юм. Энэ тохиолдолд эдийн засгийн доголдолтой талууд нь илүүтэй гүнзгийрэх аюултай юм гэж Яков Бергер үзэж байна.

2008 оны хямралын үеэр Хятад эдийн засагтаа 4 их наяд юаний зузаатгал хийн, өсөлтийн эрчийг дэмжсэн. Эдгээр юаниар хөрөнгө оруулалт хийснээр, тус улс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадалтай болсон. Тэд хэрэггүй үйлдвэр, заводуудыг барьж байгуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн зах дээр ямарч үнэ цэнэгүй болсон баахан орон сууцны хорооллуудыг барьж байгуулсан.

Гэсэн хэдий ч, ганц нэг арга хэмжээнүүдийг авснаар эдийн засгийн уналтын шинж тэмдгүүдийг арилгах болохоос биш, шалтгааныг арилгах боломжгүй гэдэг дээр хятадын болон гадаадын шинжээчид санал нэгдээд байна.Үүний дараа шинэ хурцадмал байдал гарч мэднэ. Тэгвэл тогтвортой байдлын өсөлтийг хангахын тулд хятадын эдийн засагт дотроосоо цогц эмчилгээ шаардагдаж буй юм.