Орос улс АНУ-ыг Дамаскад хүчний дарамт үзүүлэхээс түдгэлзэхийг уриалсан. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярилцахдаа, гарч болзошгүй зэвсэглэсэн шинэ интервенц нь Ойрхи-Дорнод болон Хойд Америкийн бүс нутагт бүхэлд нь туйлын аюултай сөрөг үр дагавруудыг авчирч мэдэх юм гээд, жишээ болгон, Ирак, Ливийг дурьджээ.

АНУ-ын батлан хамгаалах яам Дамаскийн эсрэг зэвсэглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгээд байна. Пентоагоны тэргүүн Чак Хейгел үүнийг гүйцэтгэхийн тулд ерөнхийлөгч Барак Обамагийн зарлигийг авах ёстой юм. Америкчуудтай британчууд нэгдэж магадгүй. Ингэхдээ британий ерөнхий сайд Дэвид Кэмерон НҮБ-ын АЗ-өөс хүчний ажиллагаа явуулах зөвшөөрөл авч чадахгүй, яагаад гэвэл Орос улс зөвшөөрөхгүй гэдгээ нуухгүй байгаа юм.

Ийм тохиодолд өрнөдийнхөн “хоёр дахь Иракийг” зөвшөөрөх үү гэдэг нь эргэлзээтэй юм гэж улстөр судлаач Леонид Исаев ярьж байна: «Тэр үед америкууд алдаж байсан, Иракд химийн зэсвэг олдоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ерөнхийлөгч хүү Бушийн хувьд болон АНУ-ын имижид цохилт болсон. Миний бодлоор бол одоо тэд арай илүү нямбай ажиллах байх» гэж Леонид Исаев ярьлаа.

АНУ өөрсдийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахын өмнө 8-р сарын 21-нд Дамаскийн орчимд хэрэглэсэн химийн зэвсгийн тухай мэдээллүүдийг мөрдөж байгаа НҮБ-ын шинжээчдийн баталгаануудыг “асадын эсрэг” олж авах шаардлагатай байна. Засгийн газар болон сөрөг хүчин болсон явдалд хариуцлага хүлээх ёстой. Сирийн засгийн газар бүс нутагт НҮБ-ын шинжээчдийг оруулсан. Сонирхолтой нь гэвэл, энэхүү мэдээ нь америкийн засаг захиргааг ердөө баярлуулж чадсангүй, учир нь тэд “цаг хугацаа их алдсан” гэж мэдэгдэв. Ингээд нэг талаас Цагаан ордон комиссийн шийдвэрийг ялгаварлан гадуурхан, урьдаар нүхээ ухжээ. Энэ байдал нь шинжээчийн үзэж байгаагаар, сөрөг хүчинд ашиггүй байх аж.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Сирид ажиллаж байгаа комиссийн ажлын үр дүнгээс юу хүлээх талаар улс төр судлаач Леонид Исаев ийн ярьж байна: «Америкчууд Сирид ороод тайван байхын тулд ардаа тэд НҮБ-ын химийн зэвсгийн комиссийн санал нэгтэй сайшаасан дэмжлэг байх ёстой юм. Би ийм шийдвэрийг амар авна гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл энэ чинь баримтуудад тулгуурлахаас биш, таамгуудад тулгуурладггүй, нугарашгүй комиссуудын нэг нэг шүү дээ» гэж Леонид Исаев ярьлаа.

Барак Обама маш хүнд байдалд ороод байна. Тэр нэгэн удаагийнхаа мэдэгдэлд Сирийн дэглэм химийн зэвсэг хэрэглэвэл “цэргийн дайралт” улаан зураасны цаана байна гэж хэлсэн. Гэтэл үүний дараа холбогдох мэдээллүүд ар араасаа гарах болсон. Ингэхдээ хиймийн зэвсгийг зэсгийн газрын цэргүүд хэрэглэсэн баримт нотолгоо үгүй байгаа ч, Асадын талыг дэмжигчид яг одоо Обамагийн үгийг байнга санаж байна.

Одоо АНУ Сирид нэвтрэх ямарч объектив сонирхол үгүй. Үг цөөнтэй Асадыг огцруулахыг хүссэн ч гэлээ, түүнийг өөрчлөхөд оронд тавих хүн үгүй. Тэгвэл улс орныг зүгээр тэргүүнээс нь салгах гэдэг бол эмх замбараагүй байдалд оруулж, хөрш зэргэлдээ Израильд толгойны өвчин нэмнэ гэсэн үг. Тэгээд ч бас америкийн төсөвт мөнгө үгүй байна. Үүн дээр зэвсэгт ажиллагаа эхлэх юм бол юу болно гэж санана. Тиймээс Пентагонд байгаа цэргийн төлөвлөгөөг Обама зөвшөөрөхийг яарахгүй байна гэж стратегийн дүгнэлт, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ингэж ярьж байна: «Та бүхний анхаарлыг 8-р сарын 28-ны өдөр төлөвлөгдсөн сирийн тулгамдсан асуудлуудыг зохицуулах асуудлаар явуулах орос, америкийн дипломатуудын уулзалтанд хандуулахыг хүсч байна. Энэ уулзалтыг одоо болтол цуцлаагүй юм. Тиймээс Сирид цохилт өгөх асуудал шийдэгдсэн гэж ярих нь одоохондоо эрт юм» гэж Сергей Демиденко ярьж байна.

Москва Вашингтоныг Сирид цэргийн балмад явдал хийхээс сэрэмжлүүлж байна. Ойрхи-Дорнодын сөргөлдөөнийг хурцатгахад чиглэгдсэн НҮБ -ыг тойрсон нэг талыг барьсан аливаа хүчний үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтуудыг унагана гэж Оросын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв.