Энэ долоо хоногийн сүүлээр «хорт хими» сирийн хямралыг улам хүндрүүлэв. 8-р сарын 21-нд Дамаскын дүүрэг химийн дайралтад нэрвэгдсэн тухай Дубайн «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлжээ. Эхлээд 500 хүн амь урэгдсэн гэж ярьцгаав. Дараа нь хэлмэгдэгсдийн тоо 1 мянгаас хэтрэв. Телевизийн сувгийн мэдээлснээр засгийн газрын цэргээс «газар-газар» ангилалын пуужин хэрэглэн дайралт үйлдсэн байна. Үүнийг батлах баримтыг өдгөө хүртэл дурдаагүй.

Химийн зэвсгийн сэдэв Дамаскын дүүрэгээс тэр даруй улс төрийн хүрээнд нэвтэрч, НҮБ-ын АЗ-д хүрэв. Энд 8-р сарын 21-ний орой сирийн асуудлаархи маш хатуу тогтоолыг АЗ-д тулгаж хүлээлгэхийг сирийн сөрөг хүчний өрнүдийн ивээн тэтгэгчид оролдов. Гэвч Орос Хятад хоёр улс хатуу томъёоллыг няцааж, газар дээр нь хийж байгаа мерден байаалтын үр дунг хэлэхэд өрнөдийн- хнийг албадав.

Химийн зэвсэг үнэхээр хэрэглэсэн нь энэ долоо хоногийн сүүлээр тодров. Гэсэн ч чухам ямар талаас хэрэглэсэн нь тодорхой биш бүрхэг байна.

НҮБ-ын шинжээчид Алеппо орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах ёстой. Тэд 8-р сарын 20-нд Сирид ажиллаж эхлэв.

Энэ нь амаргүй үйл хэрэг гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич үзэж байна. Тус нутаг самуун дэгдээгчдийн хяналтад байгаа учир саад бэрхшээл тулгарч мэднэ гэж тэрээр хэлээд: «Химийн зэвсэг хэрэглэсэн гэж сэжиглэгдсэн нутаг самуун дэгдээгчдийн хяналтад байна. Бид НҮБ-ын төлөөлөгчид ийн үйл ажиллагаа явуулах асуудлаар хулээж авах тал сирийн эрх баригчидтай тохиролцох ёстойг иш үндэс болгож байна. Мөрдөн байцаах ажиллагаа явуулахад наанадаж байлдааны ажиллагааг тур зогсоох хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүн орлогч ноён Ян Элиассон хэлсэн нь тохиолдолын хэрэг биш» гэлээ.

«Сөрөг хүчин цөрөнгөө барсан шиг байна. Ялах аргагүй болсон учраас дэглэм «цуст энэрэнгүй» гэдэгт өрнөдийнхнийг итгүүлж, мөргөлдөөнд хөндлөнгөөс ороцуулахыг аль байдгаараа оролдож байна» гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна. Персийн булангийн сирийн сөрөг хүчний ивээн тэтгэгч орнуудын телевизийн сувагуудаас л дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлж байгааг шинжээч тэмдэглэн хэлээд: «Урьд өмнө ийн хэрэг явдал болсон. Хөндлөнгөөс оролцоно гэж АНУ мэдэгдмэгц химийн зэвсэг Сирид олдоно. Ийн зэвсэг олсон гэж катарын «Аль-Жазира» суваг мэдээллээ. НҮБ-ын шинжээчид химийн зэвсгийн тухай мэдээллийг шалгаж үзэхээр Сирид очингуут засгийн газраас химийн зэвсэг хэрэглэсэн гэж дубайн «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлэв. Энэ нь балар бүдүүлэг ажиллагаа» гэлээ.

Засгийн газрын цэргээс ийн солиорсон алхам хийх нь эргэлзээтэй гэж өрнөдийн олонхи шинжээч үзэж байна. Тухайлбал Францын Үндэсний аюулгүй байдлын дээд сургуулийн дэргэдэх «Оборона» (Батлан хамгаалалт) сэтгүүлийн эрхлэгч Ришар Лабевьер тийм санаа бодолтой байна. Сирийн босогчид олон нийтийн анхаарлыг татахын тулд химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй гэж тэрээр хэлээд: «Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нөхцөл байдлыг авч үзэхдээ тун болгоомжтой байвал зохино. Сирийн сөрөг хүчин сулрах тохиолдол бүрт эл сэдвийг шүүрэн авдаг. Иракэд бараг адилхан хэрэг явдал болсон. Одоо тэр Сирид давтагдаж байна. Олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож сэтгэл зүйн дайн хийж байгаа бололтой» гэлээ.

Ерөнхийлөгч Барак Обама холбогдох шийдвэр гаргавал Пентагон Сирийн хэрэгт хөндлөнгөөс зэвсэг хэрэглэж оролцоход бэлэн байна гэж АНУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдэв. «Ерөнхийлөгч БХЯ-д хандан бүх тохиолдолд таарах үйл ажиллагааны хувилбаруудыг бэлтгэх хүсэлт тавьсан. Бид эдгээр хувилбарыг бэлтгэсэн. Тэдгээрийг дагуу ажиллагаа явуулахад бэлэн байна» гэж Хейгел мэдээлэв.