”Прагматик болон тайлагнал нь Орос улсын “Их хорийн ” ДХУ-ыг удирдахдаа удирдлага болгож байсан тэргүүлэх хоёр санаа юм. Оросын “G-20” дахь шерпа буюу төлөөлөгч Ксения Юдаева Орос улс “Их хорийн“ удирдагчдын ДХУ-ыг угтан өмнөө ямар зорилго тавьсан болон ямар үр дүнд хүрсэн тухай ярьсан юм.“Их хорийн” ДХУ нь 9-р сарын 5,6-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо болно.

Оросын “G-20” уулзалтан дээр эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтуудын хайлт; татварын систем болоод худалдааны механизмуудын шинэчлэл, эрчим хүчний хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

Орос улс аль болохоор дээд зэргийн цаг үеийн, чухал сэдвүүдийг сонгохыг оролдсон. Гол сэдвийн хувиар Орос улс нь “Их хорийн“ бүх улс орнуудыг хөндөж байгаа тийм сэдвийг хөндөж байна гэж Ксения Юдаева ярьж байна.

«Хамгийн гол сэдвээр эдийн засгийн өсөлтийн сэдвийг сонгосон. Сүүлийн жилүүдэд санхүүгийн захууд дээр байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн чухал алхмуудыг хийсэн. Одоо чухам энэхүү эдийн засгийн өсөлтийн сэдэв ялангуяа, хөрөнгө оруулалтын болон өсөлтийн шинэ эх булгуудыг эрэлхийлэхийн хүчинд улс орнуудын нэгдүгээрт хэлэлцэн ярилцах асуудал байх болно.

Бид зөв тааварласан.Чухамдаа яг одоо Өрнөдийн, АНУ-ын төдийгүй, бүх орнуудын хувьд энэ нь хамгийн чухал болж буй юм» гэж Ксения Юдаева ярьлаа.

Түүнээс гадна Орос улсын өмнөх ДХУ-аас ялгаатай нь “Их хорийн“ шийдвэрүүдийг хэрэгжүүлэх шинэ механизмыг саналыг болгох гэж байна гэж Ксения Юдаева тэмдэглээд

«Манай төлөөлөгчийн газрын онцлог бол ихэнхи тохиолдолд бид бүх улсуудад адилгүй хандлагуудыг санал болгодог. Энэ нь нэг бол орнууд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой хувилбраа сонгох сагс байна, эсвэл аль нэгэн үүргүүдийг тусгайлан биелүүлэх үүрэг хүлээх хувилбарууд байх жишээтэй.

Энэ нь бид янз бүрийн хурдтай эдийн засгуудын хөгжил, төрөл бүрийн байдлууд болон тусгайлан авч үзэх орон бүрийн тулгамдсан асуудлуудтай холбоотой.Тиймээс, жишээлбэл, канадын “Их хорийн” ДХУ дээр батлагдсан улс орнууд зарлагаа багасгахтай холбоотой адил үүргүүдийг хүлээх ёстой нэг хэвийн хандлага нь үүнээс хойш таарахгүй болсон юм» гэлээ.

ДХУ-ын улс төрийн асуудлууд нь хоёрдугаарт тавигдах ёстой гэдэгт оросын шерпа итгэлтэй байна. Ингэхэд улс төрийн тулгамдсан тодорхой асуудлууд болон санаачлагуудыг хоёр талын уулзалтууд дээр хэлэлцэх байх. “Их хорийн” үндэс бол эдийн засаг.

Харин ийм бүрэлдэхүүнтэй улс төрийн асуудлуудыг шийдвэрлэх нь зохимжгүй гэж Ксения Юдаева тайлбарлан хэлээд

”Олон туйлт “ гэж нэг чухал үг бий. “Долоо” нь нэгэн цагт “өрнөдийн ертөнцийн”сонирхлуудын зөвшилцөлийн хүрээлэн байсан. “Найм” -“хойд ертөнцийн” хүрээлэн байв. Харин “Их хорь” бол бүх таван тивийн төлөөлөгчдийг оруулахын зэрэгцээ орчин үеийн дэлхий дахины байдлыг тусган харуулж байна.

“Их хорь” бол дэлхийн дахины тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцэж байгаа маш хүчирхэг, нөлөөтэй орнууд. Эдгээр нь таван тивийн орнууд учраас тэдний төлөөлөл янз бүр байх учир, энд янз бүрийн бүлэглэлийн тухай ярьж болохгуй .

Энэ бол бусад даяаршлын нэгдсэн системд татагдсан, түүний хүрээнд бие биенээсээ хараат болсон өвөрмөц бүтэц, сонирхолтой агентуудын дунд хэлэлцэж байгаа нийтлэг асуудлаараа жирийн чуулган юм» гэлээ.

Ксения Юдаевагийн яриагаар, ДХУ дээр арван үндсэн баримт бичгийг батлан гаргах аж.Энэ нь “Санкт-Петербургийн үйл ажиллагааны төлөвлөгөө” нэртэй байх бөгөөд татвар, худалдаа, эрчим хүчний асуудлуудтай холбоотой тусгай нэмэлт хавсралт гаргах аж.

Түүнээс гадна “Их хорийн “ сүүлийн жилүүдийн ажлыг дүгнэсэн баримт бичгүүдийг гаргах юм. Энэ нь үл итгэгчдэд уулзалтын үр ашгийг батлан нотлохын тулд болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтийг тодорхойлохын тулд шаардлагатай юм.