Манай “Танд зориулсан дуу хөгжим” өнөөдрийн нэвтрүүлэгт бид оросын эстрадын хамгийн залуу нэрт дуучдын нэг Сергей Лазаревын тухай ярилцах болно. Олон удаагийн хөгжмийн уралдаан тэмцээнүүдийн шагналтан тэр оросын дуу хөгжмийн ертөнцид шинэ дуу гаргахаас ердөө айдаггүй нэгэн.

Өнгөрсөн хавар Сергей Лазарев 30 насныхаа тэмдэглэлт ойг гайхамшигтай шоу тоглолтоор тэмдэглэсэн. Түүний концертын шинэ хөтөлбөрт хамгийн сүүлийн үеийн хит дуунууд болон хуучин дуунууд нь орсон бөгөөд зохиомжуудаас “Воспоминание” /”Дурсамж” / хит- дуу орсон юм. Одоо бүгдээрээ энэ дууг хамтдаа сонсоцгоё. (Дуу)

Сергей Лазарев өөрийн уран бүтээлийн замаа 12 настайгаасаа эхэлсэн нэгэн. Тэрээр хүүхдийн “Непоседа” хамтлагт дуулах болсон. 2001 онд Москвагийн театрын дээд сургуулийн оюутан байхдаа “Непоседа” хамтлагийн эртний анд Влад Топаловын хамт “Smash” хамтлагийг байгуулсан.

Хамтлагийн анхны цомог “Freeway” маш хурдан “алтан статус”-ыг олж авсан бөгөөд Орос улсад төдийгүй гадаадын орнуудад нэрд гарсан байна.

Өнөөдрийн манай хөтөлбөрөөр бид та бүхэнд хамтлагийн дуулсан “Мечта” /”Мөрөөдөл”/ дууг сонсгое. (Дуу)

“Smash” хамтлаг хоёрдахь цомгоо гаргасныхаа дараа тарж түүнээс хойш Сергей Лазарев гоцлол тоглолт хийх болсон.

Хүмүүс Сергей Лазаревыг жүжигчинээс нь илүү дуучных нь хувьд сайн мэддэг. Тэр Театрын дээд сургуульд суралцан дүүргэсэн. Лазарев москвагийн Пушкины нэрэмжит театрын тайзнаа нилээд хэдэн жүжигт амжилттай тоглосон.

Түүний авъяасыг театрын “Цахлай” шагналаар шагнаж зохих ёсоор үнэлж байсан. Жүжигчин Сергей Лазаревыг орчуулгын кинонд дуу оруулахаар урих нь олонтоо байдаг. Түүний дуу хоолой нь телевизийн нэртэй олон ангит кинонуудад бий.

Одоо жүжигчин залуу төрөл бүрийн төслүүдэд оролцож өөрийн авъяас билигээ сорьж байна. Энэ бол телевизийн “Цирк со звездами”, “Танцы на льду”, “Призрак оперы” зэрэг шоу тоглолтууд юм.

Энэ жил тэр маш их шахуу хөтөлбөртэй ажиллаж байгаа.Тэр аялан тоглолтуудаа хийж байна. Гэхдээ тэр “Первый канал” телевизийн “Универсальный артист“ төсөлд оролцож, гуравдугаар байранд орсон.

Манай хөтөлбөрийг бид Сергей Лазаревын “ Даже если ты уйдешь” /”Хэрвээ чи явсан байлаа ч гэсэн “ /хит-дуугаар хөтөлбөрөө өндөрлөж байна. (Дуу)