БНХАУ-ын БХЯ-ны сайд Чан Ваньцюаний АНУ-д хийсэн саяхны айлчлалын үеэр америкийн тал цэргийн хамтын ажиллагаагаа дахин идэвхжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн.

БНХАУ-ын БХЯ-ны гадаадтай харилцах удирдах газрын дарга Гуань Юфэй хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Хятадын далай тэнгисүүдийн эргүүдээр америкийн нисэх хүчин болон флот тагнуулын идэвхтэй үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаад Хятад улс түгшиж байна гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Хятад улсаас АНУ-д хятадын хил дээр тагнуулын техникийн хэрэгслүүдийг нэмэгдүүлж буйд нэг бус удаа буруушаасан. Сүүлийн жилүүдэд энэ байдал хүчтэй өөрчлөгдсөнгүй. Хоёр орны хоорондын цэргийн салбарын хэлхээ холбоо идэвхиж байгаа ч гэлээ, хятад-америкийн харилцаанд нөлөөлөх цэрэг-улс төрийн үндсэн тулгамдсан асуудал хурцадмал хэвээр байсаар байна.

Чухамдаа Хятад улс яг одоо америкийн цэргийн бүтээн байгуулалтын гол зорилго болоод байна. Үүнтэй холбогдуулан америкийн хүйтэн дайны гол дайсан - ЗХУ-ын хилүүд дээр америкийн нисэх хүчний тагнуулын идэвхитэй түвшинг эргэн санаж болох юм.

Тэр үед тагнуулын RC-135 онгоцнууд зөвлөлтийн хилийг байнга сүлждэг байсан бөгөөд хэрвээ ямар нэгэн “америк” гарч ирэхгүй бол тэр өдөр нь зөвлөлтийн цэргийн дарга нар түгшицгээн, тэдгээрийг байхгуй байгаагийн шалтгааныг хайдаг байв.

Өмнөд тэнгист америкийн тагнуулын нисэх хүчин болон флот идэвхтэй байр суурь эзлэж буй нь тээврийн гол судас нь явж байгаа БНХАУ-ын хувьд чухам эмзэг сэдэв юм. Энд хятадын цөмийн шумбагч онгоцнуудын гол бааз байдаг.

Энэ усанд Хятад өөрсдийн цөмийн пуужингуудтай шумбагч завьнуудыг хамгаалах аюулгүй дүүргийг байгуулахыг хүсч байгаа. Магадгүй чухамхүү үүний улмаас анх удаагаа хятадын нилэх онгоц тээгчийг ашиглах болсон ч байж мэдэх юм.

2013 оны 4-р сард хятадын нэртэй цэргийн шинжээч контрадмирал Инь Чжо тус районд америкийн төдийгүй, япон, австралийн шумбагч завьнуудын тагнуулын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн.Тэрээр хятадыг Зүүн-Хятадын тэнгист хятадын флотын завьны эсрэг үйл боломжуудыг нэмэгдүүлэхийг уриалсан.

Хятадууд АНУ-аас тэдний холбоотнууд орон нутгийн нөхцөл байдлуудыг нарийн судлан, цаашид Зүүн-Өмнөд Азийн орнуудын нэгэнтэй хамтран тэнгисийн ёроолд усны акустикийн тагнуулын сүлжээ төхөөрөмж суулгаж мэднэ гэж болгоомжилж байна.

Энэ тохиолдолд их хэмжээний хөрөнгө мөнгө зарсан хятадын цөмийн пуужингийн шумбагч завьнууд өрсөлдөгчийн хувьд эмзэг болох юм. Тиймээс 2009 онд хятадын флот иргэний байгууллагуудын хүчнүүдийн хамт загасчдын онгоцнуудтай хамтран, тухайн районд үйл ажиллагаагаа явуулж байсан америкийн усны акустикийн тагнуулын Impeccable онгоцонд хатуу саад тотгор учруулахыг оролдож байсан.

Хил дээр байгаа америкийн тагнуулын онгоцнууд хөлөг онгоцнуудын тоог зогсоох юм уу, бууруулах боломжгүй гэдгийг Зөвлөлтийн туршлага харуулж байна. Тэдгээрийг олон улсын эрхийг зөрчиж эхлэх үед нь л таслан зогсоохоос өөр арга үгүй.

Түүчлэн америкчууд болон тэдний холбоотнуудын тагнуулын идэвхид адил тэгш хариу барьж болно. ЗХУ-д энэ зорилгоор Хойд Атлантик руу нисэх хүнд бөмбөгдөгч онгоцнууд байсан. Түүнчлэн өөрийн тагнуулын хөлөг онгоцнууд болон шумбагчуудыг бусдын эрэг дээр идэвхтэй ажлуулж байв.

Тодорхой хэмжээнд энэхүү туршлагыг Орос улс өнөдөөр ч хэрэглэж байна. Тэгвэл иймэрхүү замаар цаашид Хятад ч явж мэдэх байна.