Бо Силай шүүхээс ноогдуулсан хэдэн ялын нэг хэсгийг няцаав. Хятадын улс төрчийн хэрэг шүүн таслах ажиллагаа өчигдөр Зинаньд эхлэв. Бо Силайг хахууль авч, албан тушаалаа урвуулан ашигласан ялаар яллаж байна.

Шүүн таслах ажиллагаа бол сүүлийн үед Бээжингээс явуулж байгаа улсын хөрөнгө шамшигдуулахтай тэмцэх өргөн цар хүрээтэй ажиллагааны нэг хэсэг юм гэж эрх баригчид мэдэгдэв. Гэвч энэ нь улс төрийн ажиллагаа хэмээн олонхи хятад хүмүүс ба ажиглагчид үзэж байна.

«Бо Силайн хэрэг» гэгч сүүлийн үед Хятадад авилгалтай холбоотой хамгийн шуугиант хэрэг болов. 7-р сарын сүүлээр Зинань хотын прокурорын газраас хахууль авч, албан үүргээ хэтрүүлсэн ял хятадын том Чунцин хотын намын удирдагч асанд албан ёсоор ноогдуулав.

Тэрээр 3,5 сая гаруй доллар өөрийн найз үйлдвэрлэл эрхлэгч Сюй Мин, Dalian International компанийн захирал Тан Сяолин нараас авсан гэж мөрдөн байцаах газар үзэж байна.

БНХАУ-ын худалдааны сайд асан Бо Силай 2007 оны сүүлээр Чунцин хотын намын байгууллагыг тэргүүлж, удалгүй улс орныхоо хамгийн нэр хүндтэй улс төрчийн нэг болов. Түүний бодлого зах зээлийн зарчим, хүн амын нийгмийн бүрэн хамгаалал, авилгалтай идэвхтэй хийх тэмцлийг хослуулсан билээ.

Хятадын хэтийн төлөвтэй улс төрчийн хувьд Бо Силай цаашдаа албан тушаал ахина гэж үзэж байв. ХКН-ын ХУ111 их хурлын дараа тэрээр УТТ-ны байнгын хорооны бүрэлдэхүүнд орно гэж таамаглажээ.

Онцгой дүр төрх нь Бо Силайг нэр хүндтэй болгоход нөлөөлсэн гэж хятадын улс төр судлаач, АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн доктор Жан Синь «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Бо Силай улс төрийн тавцанд өвөрмөц этгээд болсон. Энэ нь түүний хэлсэн үгнүүд төдийгүй хувь хүчний чанарт нь хамаатай. Тэр төв аппаратад ч орон нутагт ч ажиллаж байхдаа ямагт анхаарал татаж ирсэн.

Үүний ачаар тодорхой хэмжээний дэмжлэг хүлээв. Улс төрийн янз бүрийн бүлэг төдийгүй хятадын нийт олон Бо Силайн хэргийг гойд сонирхож байна» гэлээ.

Шуугиан маргаан өнгөрсөн оны 2-р сард дэгдэв. Улс төрчийн ойрын хамтран зүтгэгч, Чунцины цагдаагийн газрын тэргүүн Ван Лизюнийг америкийн дипломат төлөөлөгчдийн газарт хоргодох гэсэн оролдлого нь дампуурсаны дараа саатуулав.

Бо Си Лайнхны дотно найз Их Британийн иргэн Нил Хейвудийг Хятадад хөнөөсөн ажиллагааны зарим зүйл түүний хэргийг мөрдөн байцааж эхлэсэн үед тодров. Бо Си Лайн гэргий Гу Кайлай гадаадын хүнийг хордуулсныг мөрдөн байцаагчид илрүүлэн тогтоов. Эмэгтэйд цаазаар авах ял эдлүүлж, шийтгэлийг ёсоор болгохыг хоёр жилээр хойшлуулжээ.

2012 оны 3-р сард Бо Силайг Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас огцоруулж, 4-р сард ХКН-ын ТХ, УТТ-ноос гаргалаа. Далянь хотын засаг дарга байхдаа намын сахилга зөрчсэн ял албан ёсоор ноогдуулжээ.

Дараа нь улс төрчийг намаас хөөж, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын нэрсээс хассан юм. Тэгээд тэр шүүхийн мөрдлөгөөс өөрийг нь чөлөөлөх эрхгүй болсон юм.

Улс төрийн үзэл санаа нь ч Бо Силайг унахад нөлөөлөв. Тэр гэмт хэрэгтэй хийх идэвхтэй тэмцэл, Маогийн үеийн коммунист «хуучин» үнэ цэнэт зүйлийг сэргээх гэсэн оролдлогоороо нэр цуутай болсон билээ.

Эцэст нэр хүнд ба сэхүүн санаархал нь намд дайсантай болгосон гэж Эдийн засгийн дээд сургуулдийн дорно дахины судлалын хэлтсийн эрхлэгч Алексей Маслов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Энэ нь авилгалтай төдий биш намын доторхи бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл юм. Бо Силай бүлэглэл болон зарим удирдагчийг маш олон хүн тойрон нягтрах урьдын уламжлалыг сэргээв. Бо Силайд хахууль авсан ял ноогдуулсан.

Гэвч Си Зинпиний хэлсэнчилэн авилгал улс орны удирдлагын дээд давхрагын үйл ажиллагааны нэг хэсэг болжээ. Энэ удаа хахууль авагчийг шийтгэж байгаад олонхи ажиглагчид, түүний дотор хятадын ерийн иргэд итгэхгүй байна. Улс төрийн хэргийг шүүн таслаж байна гэж дийлэнх олонхи нь ярьцгааж байна» гэв.

Бо Силайн төрөл төрөгсөдийн ярилцлагуудыг хятадын ХМХ-үүд нийтэлж байна. «Шунахай эхнэрээсээ болж Бо Силай унасан» гэх мэт гаричиг нь ярилцлагын агуулгыг тусган харуулж байна. Энэ удаагийн шүүн таслах ажиллагаа бол КН-ын доторхи улс төрийн тэмцэлд ялагдсаны хор холбогдол юм гэж өрнөдийн сэтгүүлчид үзэж байна.

Бо Силайг шийтгэсэн ч өндөр настай учраас шоронд хорихгүй.Шүүн таслах ажиллагаа бусад сөрөг үзэлтнүүдэд сургамж болно гэж ажиглагчид таамаглаж байна.