НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг нэн даруй мөрдөхийг шаардав. Пан Ги Мүн сирийн эрх баригчдад 8-р сарын 21-ны өдөр энэ явдал гарсан газар НҮБ-ын шинжээчид очих зөвшөөрөл олгох албан ёсны хүсэлт тавьлаа.

Түнчлэн Дамаск руу НҮБ-ын зэвсэгийг хорогдуулах асуудлуудын дээд төлөөлөгч Ангела Канег илгээх болсон тухай уг мэдээлэлд дурьджээ. НҮБ-ын албан ёсны хүмүүс сирийн эрх баригчидтай уг мэдээллүүд гарсан тэр үеэс нягт холбоотой байна.

Химийн зэвсгийг аливаа нэгэн газар, хэн нэгэн, ямар нэгэн байдалд хэрэглэх нь “олон улсын эрхийг зөрчиж байгаа “гэж Пан Ги Мүн цохон тэмдэглэв.Хүн төрөлхтөний эсрэг иймэрхүү гэмт хэрэг нь зөрчигчдийн хувьд хүчтэй хор уршиг тарьж буй юм гэж тэр хэллээ.

Тэрээр НҮБ-ын сирийн хямралыг энхийн замаар зохицуулах асуудлаарх үйл ажиллагаа нь цаг үеийн болоод олон улсын дэмжлэгийг шаардсан чухал асуудал болж байна гэж онцлон тэмдэглэв.