Бидэнд байгаа баримт мэдээллээр Дамаск орчимд 8-р сарын 21-нд ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд бус, харин сөрөг хүчнийхэн химийн зэсвэг хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна гэж Орос улс мэдэгдсэн.

Засгийн газрын цэргүүдийг буруутгасан нь шалгагдаагүй мэдээлэл дээр үндэслэгдсэн байв. Бүс нутгийн болон өрнөдийн ХМХ-ийн түрэмгий кампанит ажиллагаа энд “урьдаас сайн төлөвлөсөн өдөөн хатгалтын үндэс” яригдаж байна гэдгийг нотлож буй юм. Энэ тухай оросын ГХЯ-ны тусгай мэдэгдэлд дурьджээ. Ийм маягийн өдөөн хатгалт олон удаа гарч байна.

Дамаскийн зүүн хэсэгт байлдаанууд үнэхээр одоо хирнэ үргэлжилсээр байна.Гэхдээ оросын дипломатчидын мэдэгдэж байгаагаар байдлыг дээд зэргээр гуйвуулсан байна.

“Бүс нутгийн телевизийн станцуудын сурвалжлагуудыг шалгах явцад” дараах зүйлүүдийг тогтоосон гэж Орос улсын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. 8-р сарын 21-ний өглөө энэ асуудлаар сөрөг хүчнийхний эзлээд байгаа газар нутгаас 3-р сарын 19-нд Хан аль-Асалед /Алеппо хотын орчмын/ химийн хортой өмнө тогтоогдоогүй бодистой пуужинтай ижил төрлийн гар хийцийн пуужинг хөөргөжээ.

Алеппогийн ойролцоо химийн зэвсэг ашигласан тухай явдлыг НҮБ-ын тусгай шинжээчид мөрдөх ёстой юм. Комисс 8-р сарын 20-нд ажлаа эхэлсэн.

Зарим хүмүүс зарины тухай яригдаж буйд эргэдзэж байна. Тэгээд ч зогсохгүй, Интернетэд тавигдсэн дүрс бичлэгүүдэд болгоомжтой хандахыг уриалжээ. Тэдний үзэж байгаагаар, үүнийг дайралтын дараа тавьсан байж мэдэх аж.

“Бичлэгт хохирогчдод анхны тусламж үзүүлж байгаа хүмүүс тусгай зориулалтын хувцас өмсөөгүй байна” гэж ЕХ-ны аюулгүй байдлын тулгамдсан асуудлын судалгааны хүрээлэнгийн химийн зэвсгийн шинжээч Жан-Паскаль Зандерс өөрийн блог дээрээ бичжээ. “Заринтай бол ингэж хандахгүй. Хамгаалах хувцасгүйгээр олон дахин хоердагч хордлого авна“ гэж Зандерс итгэлтэй хэлж байна.

Сирид НҮБ-ын химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй асуудлаар мөрдлөг явуулах тусгай комисс ажилдаа орох тэр үед Дамаскийн орчимд тэрхүү ажиллагааг үйлдсэн. Оросын улсын ГХЯ-ны үзэж байгаагаар, энэ сирийн асуудлаар “Женевын баг хурлыг явуулах“ боломжийг тасалдуулах гэсэн оролдлого. 8-р сарын 28-нд төлөвлөөд байгаа орос, америкийн шинжээчдийн ээлжит уулзалтаар “Женев-2” уулзалтыг явуулах бэлтгэл ажлыг хэлэлцэн ярилцана.

“Сөрөг хүчин юу ч алдахгүй. Тэд хожиж ч чадахгүй, тэд бүхий л хүчээ өрнөдийнхнийг энэхүү сөргөлдөөнд хутгахын тулд дайчилж байна” гэж Стратегийн дүгнэлт, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко тэмдэглээд:

«Энэ бүгд өмнө болж байсан. Америкийг Сириэс химийн зэвсэг гарах юм бол тус улсад цэргээ оруулах болно гэж мэдэгдэнгүүт, катарын “Аль-Жазира” суваг түүнийг олсон гэж зарладаг байна.

НҮБ-ын шинжээчид Сирид химийн зэвсгийг шалгахаар ирэнгүүт нь дубайн телевизийн суваг” Аль-Арабия” засгийн газрын цэргүүдийн химсийн зэвсэг хэрэглэсэн тухай уламжилдаг нь хачирхалтай. Энэ бол туйлын бүдүүлэг ажил» гэлээ.

НҮБ-ын АЗ 8-р сарын 21-нд онцгой хуралдаан зарлаж, Дамаскийн орчмын эмгэнэлт явдлыг мөрдсөн тухай нарийн мөрдөх ажиллагааг явуулахыг уриалсан. Орос улс ч нарийн чанд мөрдөх ажиллагаа шаардагдаж байна гэж үзэж байна. Чухам үүнийг Сирид байгаа НҮБ-ын шинжээчид хийх ёстой юм.