Орос,монголын археологчид Өвөрбайгаль, Монгол болон Хятадын нутгаар дамжин өнгөрдөг эртний хамгаалалтын барилга болох “Чингис хааны даланг“ судлан шинжилж байна.

Далан Чингис хаан болон түүний эзэнт гүрэнтэй ямарч холбоогүй. Ингэж нэрлэх болсон нь монгол туургатнуудын дэлхийн байгалийн болон уран барилгын объектуудыг аугаа их жанжиныхаа нэрээр нэрлэдгээс үүдэлтэй байж таарна.

Энэхүү хамгаалалтын байгууламж XI зуунд харъяалагдах бөгөөд монголчуудтай төрөл нэгтэй кидань гүрний ард түмний дурсгал. Түүхийн сурвалж бичгүүдэд Х-XII зууны үеийн киданий Ляо гүрний тухай багагүй баримт сэлтүүд байдаг.

Японы далайгаас Дорнод Туркестан хүртэл зуу гаруй жил Ляо гүрэн нь Зүүн Азийн хүчирхэг улс байжээ. Хожим нь одоогийн Приморье, Хойд Солонгос, хятадын нутаг дэвсгэрүүдээр нутаглаж байсан олон аймгийн ард олны тэмцэл өрнөж, киданийг зурчид аймаг эзлэн авсан. Зурчидыг Чингис хааны эзэнт гүрэн эзлэсэн.

Киданьчууд нь эхнээсээ нүүдэлчид байсан, гэтэл хятад, бохайчуудаас маш их газар нутгийг эзлэн аваад суурьшсан. Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын салбарын археологи, түүх, угсаатан судлалын хүрээлэнгийн малталтуудын тэргүүн Николай Крадин хэлэхдээ:

"Энэ нь томоохон хэмжээний байгууламж бөгөөд 700 км үргэлжилдэг. Далан Хятадын цагаан хэрэм шиг тийм нүсэр биш юм, гэхдээ түүхийн чухал ач холбогдолтой юм. Бид даланг хамааралтай хэмээн үеэс Кидань гүрний цэцэглэлтийн XI зуунтай даланг холбон үздэг".

Далангийн ачаар тэд хойд болон баруун-хойд хилүүдээ хамгаалж байжээ. Чингис хааны кидань зөвлөх Елюй Чуцайн хэлсэн гэх нэгэн мэргэн сургааль байдаг. Жинэхэндээ бол үүнээс нилээд эрт хятадын нэгэн мэргэн ухаантай хүн хэлсэн гэдэг.

Гол санаа нь юу гэвэл, “хятадыг морин дэл дээрээс эзлэх амархан, мориноосоо буугаад хятадыг захирах хэцүү” гэжээ. Киданьчууд суурьших болжээ. Тэдний хувьд эзлэн авсан газар тарилангын их нутгийг алдахгуйн тулд, тал нутгийн сонгодог цэргийн хуулийг умартах хэрэгтэй болж байв» гэлээ.

Киданьчуудын суурьших болсон баримтыг эл даланг тойрсон жижиг хотууд гэрчилж байна. Сүүлийн 10 жилд Монгол улсын болон Өвөрбайгалийн нутаг дэвсгэр дээр 40 орчим олдворууд олдоод байгаагийн 24 нь судлан шинжлээд байна. Хоорондоо 20-30 км зайтай байсан эдгээр хотуудыг элч нарт зориулан ойр ойр байгуулж байжээ.

Тэдгээрт тус улсын хилийг хамгаалж байсан цэргүүд амьдарч байв. Киданьчууд нүүдэлчдийн дайралтаас хамгаалах стратегийн системийг бодож олсон. Гэхдээ үүний талаар зөвхөн олборлолтуудын үр дүнгээс харж болох юм гэж Николай Крадин тэмдэглээд:

«Арван жилийн турш бид киданий хотхонуудыг малтаж байна. Эндээс бид материаллаг болон оюуны соёлын олон дурсгалт зүйлүүдийг олж авсан. Киданий нийгэмд соёлын маш их хүнд хайлш байсан. Киданьчууд өөрсдөө заримыг нь байгуулсан байхад, зарим нь хятадын, бохайчуудын бүтээсэн зүйлс байсан".

Гэхдээ энэ нь шинэ төрийн улсын эхэн үед байнга гардаг зүйл. Сонирхолтой нь Монголоос бохайчуудын ул мөрийг олсон. Тэр үед киданьд эзлэгдсэн Бохай улс маш хол Маньчжур, Приморьед оршин тогтнож байжээ. Бохайчууд бослого гаргаж байсан тухай баримтууд бий, тэдний хагасыг номхотгохын тулд хүчээр Монголд аваачсан байдаг.

Түүнээс гадна бид Чингис хааны үеийн нилээд хэдэн булшнуудыг олсон. Энэ булшнууд нь нүүдэлчдийн соёл иргэншлийг судлахад чухал ач холбогдолтой юм» гэв.

Дараа жил Далан дээр геосоронзонгийн судалгааны ажлуудыг явуулна. Энэ нь археологчдын хүрз хүрээгүй зүйлийг хайж олох боломж олгоно. Нөгөөтэйгүүр, эрдэмтэд киданьчуудын түүх болон археологийн тухай томоохон ном гаргахаар төлөвлөжээ. Мөн үүнээс тусад нь “ Чингис хааны далангийн” тухай ном бас гаргах гэж байна.

Одоогийн байдлаар хээрийн ажлуудыг явуулж байгаа бөгөөд Өвөрбайгалийн нийслэл Чита хотоос нэгэн барятай мэдээ ирсэн нь Забайкалийн улсын их сургуулийн дэргэд археологийн тэнхим байгуулахаар болжээ.

Үүнийг Николай Крадин сонсоод, “аль эрт нээх байсан юм. Өвөрбайгаль бол нүүдэлчдийн соёлын өлгий нутаг. Энд хүннү, сяньбин, монголын гүрний асар их тооны түүхэн дурсгалууд бий” гэлээ. Шинэ тэнхимийн цаашдын ирээдүйг 9-р сард Читад болох олон улсын археологийн бага хурал дээр хэлэлцэнэ. Арга хэмжээнд Орос, Монгол, АНУ, Франц болон Японы төлөөлөгчид оролцоно.