Оросын сангийн яамнаас банкуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр аврахаа болихийг санаачлав. Оросын тусгай газраас энэ тухай илтгэлийг Санкт-Петербургад ойрын дээд хэмжээний уулзалт дээр «их хорийн» (G20) улсын удирдагчдын анхааралд толилуулах юм. Too big to fail (хэт том учир дампуурахгүй) хэмээх банкуудад туслах үйл ажиллагаа үр дүнд хүрэхээ больсон гэж сангийн яам үзэж байна.

Оросын сангийн дэд сайд Сергей Сторчак санхүүгийн том корпорацуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлэх олон улсын тургшлагыг шүүмжлэв. «БНП Париба Банк»-ны тэргүүлэх эдийн засагч Юлия Цепляева тайлбарлан хэлэхдээ

«Өнгөцхөн харахад банкуудыг төсвийн ба татвар төлөгчдийн хөрөнгөөр үл дэмжих санал ухаалаг шудрага байна. Үнэхээр зарим банкны хэт эрсдэлтэй бодлогыг бугд хариуцах ёсгүй биз. Нөгөө талаас асуудлыг эргэцүүлэн бодож зөв зохистой зарчмыг удирдлага болгох хэрэгтэй» гэв.

Томоохон банкуудын дампуурал бодит салбаруудын зээллүүлэлтийг бууруулж, маш олон мөнгө хадгалагчийг хохироож мэднэ. Банкны системийн тогтонги байдлыг хангах нь их хэмжээний хөрөнгө шаардахыг сүүлийн жилүүдэд гарсан хямралууд харуулав.

Тухайлбал АНУ-аас санхүүгийн салбарыг аврахад 700 тэрбум доллар зарцуулав. ЕХ-ны орнуудаас банкуудыг хэвийн ажиллуулахад 4 триллион доллар чиглүүлжээ. Төр банкуудын капиталд арга буюу нэгдэж, өрийг дарахад оролцож, үнэт цаасаар авсан үүргийг биелүүлэхэд туслав.

Банкууд татвар төлөгчдийн зарцуулсан хөрөнгийг бүрэн нөхөж чадсангүй. Дан томоохон банкууд л төрийн тусламж авсан. Жижиг, дунд банкуудад туслаагүй гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн улс орон, бүс нутгийн хэлтсийн эрхлэгч Владислав Белов тэмдэглэв.

Хадгалсан хөрөнгийг даатгах нь илүү оновчтой хэрэгсэл хэмээн тэрээр үзэж байна. Төрийн ийм арга хэмжээ хангалттай болно гэж Владислав Белов хэлэээд

«Оросын сангийн яамны уриа бүрэн ойлгомжтой байна. Мэдээжээр төрийн дэмжлэг хэвээр хадгалагдана. Хадгласан хөрөнгө даатгах ойлголт бий. Өрнөдөөс уламжлан авсан мөн систем үр дүнд хүрсэн.

Энэ нь төрийн хөрөнгө юм. Эдийн засагт хөндлөнгөөс оролцох ажиллагааны хүрээг багасгахын хамт өрсөлдөөнийг өргөжүүлэх хэрэгтэй. Энэ тухай өгүүлэх нь чухал. Төр өрсөлдөөний шудрага дүрмийг хангах ёстой» гэв.

Банкууд эрсдлийг харгалзан ойлгож, адил тэгш нөхцөлд ажиллахын тулд бие дааж арга хэмжээ авах ёстой. Өнөөгийн нөхцөлд санхүүгийн систем аз туршиж, зохисгүй байдалд орвол төрийн тусламжад найдаж байна.