Оросын зэвсэгт хүчин кибер аюултай тэмцэх гол зорилттой шинэ төрлийн цэрэгтэй болно гэж саяхан БХ-ын дэд сайд Олег Остапенко мэдэгдлээ. Шинжээчид Оросын армийн шинэ төрлийн цэргийн талаар «Оросын дуу хоолой» радиод саналаа илэрхийлэн өгүүлэв.

Кибер аюултай тэмцэх анги салбар янз бүрийн орны зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байгуулах санал аль хэдийнэ дэвшүүлсэн билээ. Пентагон кибер цэрэг байгуулах тухай бүр дөрвөн жилийн өмнө мэдээлжээ.

Энэ онд мөн цэргийн бие бүрэлдэхүүнийг тав дахин нэмэгдүүлж, таван мянганд хүргэв. АНУ-д ийм анги салбарыг байгуулсан явдал Оросын зэвсэгт хүчнийг бас адил сонголт хийхэд хүргэсэн гэж «Военно-промышленный курьер» сонины эрхлэгч Михаил Ходарёнок тэмдэглэн хэлээд

«Орчин цагийн дээд зэргийн технологийн талаар давуу дайсантай дайн хийвэл бид нөхцөл байдалд нийцэх байлдааны ажиллагаа явуулах чадваргүй болно. Эдүгээ орчин цагийн зэвсэг, байлдааны техникэд компьютерийн технологи маш өндөр түвшинд хүрсэн байна.

Сөнөөгч онгоцны онилон чиглүүлэх болон пуужингийн довтолгоог урьдчилан мэдээлэх системийг жагсаалтаас гаргаж мэднэ. Түүнчлэн байлдааны талбарт цэрэг удирдах автомат системийг зэвсэг төдийгүй цэргийн анги салбарыг удирдах боломжгүй болгоно» гэв.

Байлдааны техникийг электрон хэрэгслээр дүүргэсэн нь орчин цагийн түүний дотор оросын зэвсгийн гол сулхан тал болсон гэж Михаил Ходарёнок үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Кибер цэргийн гол зорилт хорт программ, хакерын дайралтыг илрүүлэх төдийгүй гадаадаас нийлүүлсэн зэвсэгт дайсны хавсаргасан зүйлийг эрэхэд оршино. Зэвсэг, байлдааны техникийн үлэмж хэсэг нь дан эх орны электрон эд анги, баазтай байвал кибер аюулгүй байдлыг хангасан тухай өгүүлж болно» гэв.

Кибер аюултай тэмцэх тусгай анги салбарыг байгуулах тухай үүний өмнө Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдээлсэн билээ. Гэвч тусгай албаны ажил өвермөц шинж чанартай байдаг.

Иймэээс үйл ажиллагаа нь Оросын батлан хамгаалах салбарыг хамрахгүй байх гэж «Гротек» компанийн бизнесийг хөгжүүлэх захирал Александр Власов хэлээд

«Тэдгээр нь өөр зорилттой юм. Холбооны аюулгүй байдлын алба террорын ажиллагааг бэлтгэх үед нийтийн холбооны сүлжээнд кибер терроризмтэй тэмцэх ёстой. Харин БХЯ стратегийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг тасралтгүй үргэлж удирдах ёстой. Тэгвэл цэргийн удирдах системийг байлдааны байдлаас гаргахыг хэн ч санаархахгүй» гэв.

Власовын хэлснээр хожмын дайсны цэргийг удирдах системийг бүрэн эвдэх арга хэмжээ өрнөдийн орнуудын кибер анги салбарын үүргийн хүрээнд байж магадгүй. Оросын кибер цэрэг гол төлөв хамгаалах зорилттой байх болно гэж шинжээч үзэж байна. Кибер аюулгүй байдлыг хангах цэргийн анги салбар энэ оныг дуустал Оросын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орно гэж БХЯ-аас мэдэгджээ.