Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн сэтгэлийг гүнээ түгшүүлснийг тэрээр тэмдэглэв. НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн урьд өмнө Сирид хүрэлцэн очсон НҮБ-ын шинжээчдэд хэрэг явдлыг мөрдөн байцаах зөвшөөрөл өгөх гэж байгааг АЗ-ийн гишүүд сайшаав.

Сирийн засгийн газраас Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэж сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөл үүнийн өмнө зэмлэв. Өчигдөр тэнд 1300 гаруй хүн амь үрэгдсэн тухай сөрөг хүчин мэдээлжээ. Дамаск эдгээр мэдэгдлийг няцаагаад энэ нь энхийн хэлэлцээ хийх төлөвлөгөөг тасалдуулахын тулд самуун дэгдээчдээс үйлдсэн өдөөн хатгалга гэж онцлов.

Сирийн эрх баригчдаас химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл урьдаас төлөвлөн бэлтгэсэн өдөөн хатгалгатай төстэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. «Сирийн эрх баригчдааса химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл урьд өмнө ч тархсан. Хожим ийм мэдээлэл батлагдсангүй» гэж Александр Лукашевич тэмдэглэн хэллээ.