Сирийн эрх баригчид Дамаскийн ойролцоо хиймийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг өнөөдөр “худал хуурмаг ” мэдээлэл гэж нэрлэв. Сирийн нийслэл хотын орчим химийн зэвсэгт нэрвэгдсэн тухай Дубайн “Аль-Арабия” телевизийн суваг уламжилжээ.

Хувилбраар Дамаск орчмын Гутад 280 хүн алагджээ. “Аль-Арабия” өөрийн твиттерийн микроблогт золиослогчдын тоог хэд дахин нэмжээ. Телевизийн сувгийн уламжилсан мэдээнд тус улсын засгийн газрын цэргүүд дайралтандаа “газар-газар” пуужинг хэрэглэснийг ийн хэлсэн байжээ.

”Гутад химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэлд нэг дусал ч үнэн алга. Энэхүү оролдлого нь НҮБ-ын олон улсын шинжээчдийг өөрсдийн зорилтоо биелүүлэхэд нь саад хийх гэсэн оролдлого” хэмээн мэдээллийн САНА агентлагийн албан ёсны сайт өгүүлсэн байна.

“Аль-Арабия”-г худал мэдээлэл тараадаг болон баримт сэлтийг гуйвуулдаг гэж нэг бус удаа шүүмжилж байсан. Дээрэмчдийн бүлэглэлүүдийн сүүлчийн отрядуудыг хөөн гаргаж байгаа сирийн цэргүүд химийн сумуудаа нийслэл хотын орчимд боловсруулж эхлээд байна гэдгийг төсөөлөхөд хэцүү байна.

Эдгээр мэдээллүүд нь Дамаска, Алеппод олон улсын шинжээчид ажлаа эхлэж байгаа тэр үед гарч байгаа нь хачирхалтай юм гэж оросын “Эдийн засгийн дээд сургуулийн” профессор Леонид Исаев сануулж байна.

Шинжээчид Сирид 8-р сарын 18-нд ирсэн бөгөөд химийн зэвсгийг ашигалсан байж болзошгүй тухай мэдээллийг тэд шалгах юм. “Аль-Арабия” сөрөг хүчний дайчдад мэдээллийн дэмжлэг үзүүлж байна гэдэгт Исаев итгэлтэй байна.

«Одоо сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа “Аль-Арабия” болон бусад телевизийн сувгууд засгийн газрын цэргүүдэд таагүй мэдээллийн орон зайг бий болгохыг хичээх болно. Тэд худал хуурмаг мэдээ дамжуулж, үүгээрээ НҮБ-д нөлөөлөхийг оролдож байна» гэж Исаев хэллээ.

Энэ бүгд нь үнэхээр өдөөн хатгах ажиллагаатай адил байна гэдэгтэй Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн коллегийн профессор Вениамин Попов санал нэгтэй байна.

«Сөрөг хүчний отрядууд энэхүү зэвсгийг дараа нь дэглэм рүү чиххийн тулд хэрэглэсэн. Жишээ нь Дамаскад химийн зэвсгийг ашигласныг тогтоох НҮБ-ын олон улсын шинжээчдийн ажиллаж байхад та нар энэ зэвсгийг хэрэглэнэ гэдэг бол худал утгагүй юм» гэж Вениамин Попов хэллээ.

НҮБ-ын мэргэжилтнүүд гурван дүүргийг шалгаж байна. Тухайлбал, Алеппогийн орчим. Тэндээс өнгөрсөн хавар хортой бодиснуудыг хэрэглэснийг нотлох баримтууд олдсон. Сирийн нутаг дэвсгэр дээрх химийн дайралтуудын тухай Их Британи, Франц, АНУ уламжилсан.Үүнд Америкийн эрх баригчид сирийн засгийн газрын цэргүүдийг буруушаасан.

Нөгөөтэйгүүр, зарины хийн хортой сумуудыг гар аргаар бэлтгэсэн болохыг оросын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ тухай 6-р сард ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэл хийсэн.

«Манай шинжээчид тухайн газраас дээж авч, химийн зэвсгийг хориглох байгууллагаас баталгаажуулсан лабораторын нөхцөлд шинжилсэн. Зарины хийтэй сумыг гар аргаар хийсэн нь нотлогдсон.

Тэнд маш тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байгаа.Манай талын хийсэн нэмэлт дүгнэлтээр, эл сум болон бодисийг 2013 оны 2-р сард тэр үед Сирийн чөлөөт армийн хяналтан дор байсан нэгэн бүлэглэл сирийн нутаг дэвсгэр дээр хийсэн болох нь нотлогдсон» гэж Сергей Лавров хэллээ.

Босогчид нэг бус удаа сирийн дэглэмийг химийн зэвсэг хэрэглэсэн тухай буруушааж байсан.Гэхдээ ямарч нотолгоог одоо хүртэл ирүүлээгүй. Харин тийм бодисуудыг босогчид өөрсдөө хэрэглэсэн тухай баталгаа нотолгоо хангалттай байна.