Оросын армийн тэмдэглэлтэй ой болж байна. Суворовын цэргийн сургуулийг байгуулах шийдвэр одоогоос 70 жилийн тэртээ гаргасан юм.

Суворовын цэргийн сургууль байгуулах тухай шийдвэрийг Дэлхийн 2-р дайнд эргэлт гарсан жил батлав. 1943 оны 8-р сард Улаан арми Курская цүлхэгт гилерийн цэргийг бутцохиж, өрнөд рүү зүглэн давшив.

Гэвч дайсан олон зуун хот тосгоныг эвдэн сүйдсэн юм. Олон мянган хүүхэд өнчрөв. Өнчин хүүхдүүдийн төлөө анхаарал халамж суворовын цэргийн сургууль байгуулах тухай тусгай тогтоолын үндэс болсон билээ.

Гол зорилт фронтод байлдаж амь үрэгдсэн хүүхдүүдийг хүмүүжилж, боловсролтой болгож, цэргийн алба хаахад бэлтгэхэд оршсон юм. 1943 онд 9 суворовын цэргийн сургуулийг байгуулжээ.

Цэргийн сургуульд оросын гарамгай жанжин Александр Суворовын нэр өгсөн юм. Тэрээр цэргийнхний хувьд алдар гавьяа болон Эх орныхоо төлөө зүтгэх үлгэр жишээ болсон гэж цэргийн түүхч Михаил Мягков тэмдэглэн хэлээд

«Суворов манай цэргийнхэнд үлгэр жишээ болсон цэргийн суут сэтгэгч, их жанжины хувьд Эх орныхоо дайчин он дараалсан бичигт багтаж бичигдсэн юм. Тэрээр ялагдашгүй жанжины хувьд нэр алдартай болсон.

Ирээдүйн дайчдыг чухам ийм үлгэр жишээгээр хүмүүжүүлэх ёстой. Эх орны их дайны жилүүдэд байлдаж дайтсан баатарлаг эцгүүдийнхээ дайчин гавьяат уламжлалыг залгамжлах хэрэгтэй» гэв.

Дайны дараа өнчин хүүхдүүдийг соёл боловсон мэргэжилтэн, сайнхан сэтгэлтэй эрэлхэг хүмүүс болгох зорилтыг биелүүлсэн. Суворовын цэргийн сургуулийн сурагч бүх талаар хамгийн сайн болох ёстой гэж Михаил Мягков хэлээд

«Дуу дуулах, төгөлдөр хуураар хөгжимдөх, багт наадмын бүжиг хийхэд сурах, офицерийн ёс журам, хооллох, эмэгтэйд хандах ёс сахих мэдээжээр тоо бодлого, хэл зүй, цэргийн хичээл ирээдүйн офицерийн сургалтын хөтөлбөрт багтаж байсан. Сургалт долоон жил үргэлжилж байв. Энэ нь сурагчдыг ирээдүйд цэргийн алба хаахад бэлтгэх хаалттай сургууль байсан» гэв.

Эдүгээ ерөнхий боловсролын дунд сургуулийн бүх хичээл ийм цэргийн сургуулийн хөтөлбөрт багтсан юм. Сурагчид математик, физик, түүх, утга зохиол ялангуяа гадаад хэлний гүнзгий мэдлэгтэй болж байна.

Биеийн тамир, цэргийн бэлтгэлд их анхаарал тавьдаг. Гол зорилго ХХ1 зууны армийн элитыг хүмүүжүүлэхэд оршино гэж Москвагийн суворовын цэргийн сургуулийн багш Владислав Тутынин тэмдэглэн хэлээд

«Өнөөгийн суворовын цэргийн сургуулийн гол зорилт Эх орондоо үнэнч байх, хамгаалах уламжлалаар өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэхэд оршино. Төгсөгчид маань ОХУ-ын БХЯ-ны их дээд сургууль болон хүчний өөр байгууллагад элсэх зорилготой урьдчилсан цэргийн бэлтгэл суворовын цэргийн сургуулийн зорилтын нэг юм» гэлээ.

Өнгөрсөн 70 жилд суворовын цэргийн сургуулиуд ирээдүйн олон мянган генерал болон олон арван мянган офицерийг бэлтгэв. Олонхи нь нэрд гарсан жанжин төдийгүй улс төрчид ба ШУ, соёл, урлагийн зүтгэлтнүүд болсон юм.

Гэрэл зураг