Олон улсын агаар сансрын техникийн үзэсгэлэн (МАКС-2013) 8-р сарын 27-нд Москва орчмын Жуковскийд ажиллаж эхлэнэ. Оросын туршилтын төв бааз болох их нисэгч Михаил Громовын нэрэмжит Нислэг судлалын хүрээлэнгийн нисэх онгоцны буудал энэ үзэсгэлэнг гаргах уламжлалт газар болсон юм. Михаил Громов ямар хүн байсан бэ?

Дан шууд замаар урагш ахих нь Михаил Громовын амьдралын уриа болсон юм. Гэвч нисэгч болох зам нь дөт биш урт байсан аж.

Михаил Громов Х1Х зууны сүүлээр 1899 оны 2-р сард Москвагаас 170 км зайтай орших Тверь хотод цэргийн эмчийн гэр бүлд төржээ. Нисэх онгоцны загвар зохиох дуртай байв. Хүнд атлетик бас сонирхолы нь татсан байна. 17 настайдаа Громов хагас хүнд жингээр москвагийн аврага амжилт тогтоож, 90 гаруй кг хүндийг огцом өргөжээ.

«Тэр нисэх хүчинд санамсаргүй хамрагдсан гэж болно. Нисэгчдийн онолын сургуульд элсүүлэх тухай зарлал уншаад, сургуульд очиж, суралцаж нисэх хүчинд хамаатай болсон» гэж техникийн ухааны доктор Геннадий Амерьянц хэллээ.

Михаил Громов зөвлөлтийн гарамгай туршигч нисэгч болсон юм. Тэрээр бүр 30 жилийн турш улс даяар болон хилийн чанадад нэр алдартай нисэгчийн тоонд орж байсан.

«Михаил Громов бусдаас түрүүн 20 нисэх онгоцыг туршсан. Энэ амжилтыг давтах аргагүй. Жижиг У-2 түүний туршсан анхных, «нисдэг цайз» гэгдсэн лут том онгоц сүүлчийнх нь болсон юм. Громов 20-д онд бусдаас түрүүн алсын нислэг Хятад, Япон болон европын бүх хот руу хийсэн билээ.

Тэгээд европынхан түүнийг дэлхийн дээд зэрэглэлийн нисэгч гэжээ. 1934 онд Громов АНТ-25 нисэх онгоцыг анх удаа туршиж, 75 цагийн дотор 12411 км замыг туулж, дэлхийн албан бус аврага амжилт тогтоов. Энэ нь үнэхээр хосгүй үр дүн» гэж Геннадий Амерьянц хэллээ.

Зөвлөлтийн нисэгч Михаил Громов 1937 онд дэлхийд нэр алдартай болов. Тэрээр 7-р сарын 12-14-нд багийн өөр хоёр гишүүнтэй хамт Москва-Хойд туйл-АНУ-ын Сан-Жасинто чиглэлээр шууд нисч, 62 цаг 17 минутын дотор 10 мянга гаруй км замыг туулсан юм.

Михаил Громов улс орныхоро бүх туршигч нисэгчийг олон жил удирдав. Инженерийн оюун ухаан, ямар ч даалгаварт сайн бэлтгэх явдал, нисэгчийн дээд зэргийн ур чадвар Михаил Громовын онцгой шинж чанар байсан гэж Павел Власов хэллээ.

Эдүгээ Власов дэлхийн хосгүй эрдэм шинжилгээний төв-Нислэгийн судлалын хүрээлэнг удирдаж байна. Энд агаар сансар судлалын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна. Михаил Громовыг залгамжлагчид хүрээлэнгэд ажиллаж байна.

«Бид алсын нислэг олон удаа хийсэн. Сөнөөгч онгоцоор 12500 км зайг 13 цагийн дотор туулсан. Энэ нь аврага амжилт юм. Хойд Мөсөн далайг хоёр удаа дээгүүр нь нисч давсан юм. Эдгээр нь тус тус 10 мянган км урт зам билээ.

Би нэг суудалтай онгоцоор замдаа буулгүй, агаарт хоёр удаа шатахуун нэмж хийгээд 9700 км замыг туулж Малайзид хүрлээ. Тэгснээрээ оросын нисдэг аппаратын хосгүй шинж чанарыг харуулсан» гэв.

Михаил Громов бол шинэ 20 нисэх онгоцыг туршсан аугаа их нисэгч юм. Тэрээр Орос улсад туршигч нисэгчдийн анхны сургуулийг байгуулсан. Михаил Громов 25 настайдаа ЗХУ-ын хүнд атлетикийн анхны аврага болжээ.

Михаил Громов бол зохиолч, гүн ухаантан юм. Техникийг жолоодохоор шийдвэрлсэн бол эхлээд өөрийгөө удирдаж дасах хэрэгтэй гэж тэрээр үзэж байсан. Хүмүүс шинэ техникийг туршиж байна. Техник хүмүүсийн хүч чадварыг сорьж үзэж байна. Михаил Громов эдгээр сорилтыг амжилттай давж, гялалзсан амжилт гаргасан юм.