Орчин үеийн Европын орнуудын оршин суугчид зүйр цэцэн үгэнд гардаг “Ертөнцид зайлшгүй хоёр зүйл байдаг бөгөөд үхэл, татвар хоёр” гэдгийг сайн мэддэг. Энэхүү хуучны мэргэн үг нь Өмнөд Солонгосд илүүтэй тохирох болоод байна. Үүний тухай одоо тус улсад идэвхтэй хэлэлцэж байгаа Татварын тухай шинэ хуулийн төсөл санагдуулж байна.

Өнгөрсөн жилийн эцсээр Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн. Сонгуульд хоёр нэр дэвшигч өрсөлдсөнөөс ”барууны консерватив хүчний” Пак Кын Хе болон “дэвшилт хүчний” Мун Чэ Ин нар байсан.

Сонирхуулахад яг үнэндээ бол өнгөрсөн сонгуульд хоёр нэр дэвшигчийн улс төрийн өнгө будаг ерөөс тодорхой бус байсан бөгөөд тэдний сонгуулийн хөтөлбөр ч төдийлөн ялгаагүй байсан.

Консерваторууд буюу хуучинсаг үзлийг баримтлагчид болон дэвшилт үзэлтэнгүүд нь Солонгост нийгмийн салбарыг тал бүрээр хөгжүүлэх болоод улсыг бүх нийтийн аж байдлын улс болгон хувиргах шаардлагатай гэж санал нэгтэй үзэж байсан.

Гадаадынхны хувьд энэхүү мөрүүдийг тэрлэсэн зохиогчийн адил энэ уур амьсгалд сонин зүйл ер үгүй . Дийлэнхи солонгосчуудын хувьд хатуу өрсөлдөөнтэй америкийн капитализм үлгэр дууриалал бус, харин социал-демократтай хойд Европын орнууд болсон. Солонгосчуудын олонхи ялангуяа, барууныхны үзэл бодлыг дэмжигчид Солонгос улс ирээдүйд АНУ-г биш, харин Швед юм уу, аль эсвэл Даний жишээ таарна гэж үздэг юм.

Энэ бүх нийтийн энх мэндийн төрийн тухай мөрөөдөл нь ойлгомжтойгоор барахгүй, харин ч бүр сайшаалтай юм. Гэхдээ хөндлөнгийн ажиглагчийн харцаар тэд төлбөргүй сургалт, эмнэлгийн төлбөргүй үйлчилгээ, тэтгэврийн сайн хангамж гэх мэт нийгмийн өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийн тухай мөрөөдөж буй нь ойлгомжтой.

Гэтэл эдгээр хөтөлбөрүүдийг юугаар яаж төлөх вэ гэдэг нь хэнд ч, ямарч падгүй нь хачирхалтай. Мөн үүний хариулт тодорхой. Энэхүү хөтөлбөрүүдийг байгалийн нөөцийн идэвхтэй экспортоос юм уу, аль эсвэл татварыг нэмэгдүүлэх замаар олж болно. Яагаад гэвэл, Өмнөд Cолонгост байгалийн нөөцгүй тул хоёрдахь зам нээгдэж буй юм.

Зарчмын хувьд солонгосын улстөрчдөд бас зохих хүндэтгэлийг үзүүлэх ёстой юм шүү. Тэд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэдний хөтөлбөртөө амлаад байгаа нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлнэ гэдгийг үгүйсгээгүй юм.

Тэгсэн хэдий ч, сонгуулийн өмнө тэд сонгогчдын илүүдсэн анхаарлыг энэхүү уйтгартай нөхцөл байдалд төвлөрүүлэхийг хичээсэн. Нэмж хэлэхэд, нэмэгдвэл зохих хэмжээг байнга үнэлж үздэггүй байсныг ч тэр гэх үү.

Ирээдүйн нийгмийн аж байдлын үнийг эцсийн дүнд корпорацууд төлнө гэх сэтгэгдэл сонгогчдод төрөөд байна. Ихэнхи сонгогчдын үзэж байгаагаар, тэд маш их орон нутгийн баячууд байх тул энгийн сонгогчдын хувьд тэднийг өрөвдөх сэтгэл байхгүй аж.

Гэхдээ сүүлийн хэдэн долоо хоногийн үйл явдлуудын харуулж буйгаар, эдгээр нь ерөөс үндэслэлгүй байжээ. Одоогийн татварыг нэмэгдүүлэх бодлого нь туйлын аажуу явагдаж байна, гэхдээ энэ нь дөнгөж эхлэл юм. Харамсалтай нь, Швед шиг өндөр татвартай улс байдаггүй бөгөөд Швед шиг нийгэмтэй улс орон ч байхгүй .

Энэ тохиолдолд ямарч онцгой зүйл алга. Солонгосчууд төдийгүй, хүн төрөлхтөний бараг тэн хагас атаархах болсон нөгөө л нэг шведуудын хүн амын нилээд хувь нь ашгийн татварын 50 % төлдөг. Зарчмын хувьд энх мэндийн улс нь нилээд ажиллах чадвартай бүтэцтэй.

Гэхдээ аливаа бүтцэд байдаг үнэ цэнэ нь сул талуудтай холбоотой. Сөүлийн юм уу, аль эсвэл Пусаны энгийн иргэн улсад ашиг орлогынхоо 35-40 хувийг төлөхөд бэлэн үү?

Ингэхдээ үүнийхээ хариуд үнэ төлбөргүй боловсрол, төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ авахад тэд бэлэн үү? Сүүлийн 10-15 жилийн хугацааны эдийн засгийн өсөлтийн 4-5 хувийг европын орнуудын стандартад хүргэж 1,5 -2 % болгоход тэр бэлэн үү?

Ийм байдалд өмнөдийн дундаж иргэн бэлэн байгаа гэдэг нь эргэлзээтэй юм. Магадгүй урт хугацааны дараа энэ нь зөв зүйтэй зам байж мэдэх юм. Ингэхдээ үр ашигтай нийгмийн хамгаалал зөвхөн татвар хангалттай өндөр тийм газар л байдаг гэж ойлгох ёстой юм.