2020 он гэхэд Хойд усан замаар тээвэрлэх ачааны хэр хэмжээ 8 дахин нэмэгдэнэ гэж ОХУ-ын тээврийн яам үзэж байна. Европээс Азид тээвэрлэх ачаа өсөн нэмэгдэж, Баренцево, Карское тэнгисүүдэд эх газрын усан дорхи үргэлжлэлийг эзэмшиж байна. Энэ замын боломжийг ашиглахын тулд шинэ флотыг байгуулах хэрэгтэй гэж шинжээчид тэмдэглэв.

Хойд усан зам бол Хойд мөсөн далайн тэнгисүүдийг дамжин гарч Европыг Азитай холбох хамгийн дөт зам мөн. ЗСБНХУ оршин тогтниж байсан үед гадаадын хөлөг онгоцууд энэ замаар явах эрхгүй байсан юм.

1993 онд Хойд усан замыг олон улсын хөдөлгөөнд нээлттэй болгов. Гадаадын анхны хөлөг онгоц энэ замаар дөнгөж 2009 онд явсан билээ. Хоёр тивийг холбох худалдааны гол зам Суэцын сувгийг дамжин Африк тивийг тойрон гарч байв. Хойд усан замыг ашиглавал ачаа тээвэрлэлтийн хугацаа барагцаалбал 20-30 хувиар багасана гэж шинжээчид дүгнэжээ.

Хойд усан зам жилд олон сар мөс хучилтай байдаг. Иймээс мөс хагалагч онгоц зам гаргаж байна. Энэ нь ачаа тээвэрлэлтийн өртгийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхийн агаар дулаарсан учир мөсөн хайлж байна.

Энэ нь хойд тэнгисүүдийн хөлөг онгоцны хөдөлгөөнийг хөнгөтгөхэд нөлөөлөв. Түүнээс гадна сүүлийн үед уламжлалт чиглэлийн зам аюултай болсон гэж Тэнгисийн эрх зүйн төвийн шинжээч Василий Гуцуляк тэмдэглэн хэлээд

«Далайн дээрэмчдийн халдлага гаарсан үед чухам Хойд усан замаар ачаа тээвэрлэх хөлөг онгоцуудын тоо өсөн нэмэгдэв. Энэ замд далайн дээрэмчид үгүй. Иймээс сонирхол татаж байна» гэлээ.

Оросын тээврийн яамны үнэлснээр 2020 он гэхэд Хойд усан замаар нийт 30 сая тонн ачаа тээвэрлэнэ. Барагцаалбал тэн хагас нь дамжин нэвтрэх ачаа, нөгөө хэсэг нь хойд орд газруудын ашигт малтмал болно. Профессор геологи-эрдэс судлалын ухааны доктор Игорь Давиденко хэлэхдээ

«Хойд бүс нутгийн түүхий эд, эрдэсийн тээвэрлэлт жилд бараг 10 сая тоннд хүрч мэднэ. Энэ нь хямд, найдвартай хурдан зам гэдгийг Норвегиэс Хятадад шингэрүүлсэн хий тээвэрлэх явдал нотлон харуулсан» гэв.

Эрдэмтний хэлснээр Хойд усан замын боломжийг бүрэн ашиглахын тулд хоёр зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Цаг уурын судлалын станц, хөлөг онгоц засварлах баазыг оролцуулан дэд бүтцийг байгуулах нь зайлшгуй чухал.

Хамгийн гол нь худалдааны флотыг байгуулах хэрэгтэй гэж Игорь Давиденко хэлээд

«Ямар ч ачаа тээвэрлэх шинэ флотыг байгуулж, шинэ мөс хагалагч онгоц үйлдвэрлэх хэрэгтэй. Манай мөс хагалагч онгоцуудыг бусад улс хөлслөн ажиллуулж байгаа боловч тэдгээр jонгоц хуучирсан юм. Хэдэн зуун шинэ хөлөг онгоц хойд бүс нутагт шаардагдаж байна. 280-300 хөлөг онгоцыг түргэн үйлдвэрлэх хэрэгтэй» гэв.

Дашрамд хэлэхэд ашиг сонирхол нь хойд бүс нутагтай холбоотой оросын компаниуд өөрийн онгоцуудтай болж байна. «ЛУКОЙЛ» нефтиэ Печерское тэнгисээс тээвэрлэхээр гурван шатахуун зөөгч, нэг мөс хагалач онгоц үйлдвэрлэв.

«Газпром» ч өөрийнхөө флотыг хөгжүүлж байна. «Роснефть» нефтийн бүтээгдэхүүнээ Архангельск, Витиногээс тээвэрлэхийн тулд мөст нөхцөлд явах хэдэн шатахуун зөөгч онгоцтой болсон байна. 2006 оноос хойш «Норильскийн диц» бараг бүтэн хагас метр зузаан мест замаар чингэлэг тээвэрлэх таван хөлөг онгоцыг үйлдвэрлэжээ.