Египет улс ЕХ, АНУ-ыг санхүү, эдийн засгийн тусламжаа хаана гэж санаа зовохын хэрэггүй юм.  Саудын Араб болон нефтийн хаан Персийн булангийн бусад орнууд бүх зардлыг нөхөн төлөхөөр амлаж байна.

Сүүлийн үеийн эмгэнэлт явдлуудтай холбоотой Египетэд тусламж үзүүлэх тухай хөтөлбөрийг “эргэн харах” тухай Вашингтон мэдэгдэв. ЕХ эвслийн ГХЯ-ны сайд нарын шуурхай хуралдааныг явуулах гэж байна.

Вашингтон, Брюссель Египетийг 8-р сарын 16-18 ны өдрүүдийн “Лалын ахан дүүс“-ийн талынхныг дэмжигчдийн жагсаалыг тараахдаа  хүч хэрэглэсэн хэмээн шүүмжилж буй юм.

Саудын Арабын төрийн мэдээллийн SPA агентлаг 8-р сарын 19-ний орой Хаант улсын ГХЯ -ны тэргүүн, ханхүү Сауд аль-Фейсал мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд, “Египтийн тусламжийг зогсоохыг зарлах гэж байгаа болон үүнийг хийхээр заналхийлж байгаа хэн бүхэнд хэлэхэд, араб,  лалын шашинт орнууд  баян бөгөөд Египетэд ямарч эргэлзээгүйгээр туслах болно ” гэв.

Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират болон бусад улс орнууд  Египтэд 14 орчим тэрбум долларын тусламж гаргаад байна. Тиймээс одоогийн энэхүү хямрал нь Египетэд Өрнөдийхнээс холгүй, зэргэлдээ шинэ найз нөхөд бий болгох нь. Арабын зарим шинжээчид “шинэ Египет “ нь Хятад, Оростой харилцаа бэхжүүлэх болно гэж ярьцгааж байна.

Саудын Арабтай “найрсаг харилцаа”  зарчмын хувьд таамаглаж болох юм : Эр-Рияд мөнгө өгөхөд бэлэн банйа гэж орсоын “Эдийн засгийн дээд сургуулийн” шинжээч Константин Труевцев үзэж байна.

Орос улстай харилцаагаа бэхжүүлэх талаар гэх юм бол, одоохондооо пирамидын тус улсад байдал тогтвортой болоогүй байна, тэгээд ч гадаад бодлогын тэргүүн зорилтыг ярих нь арай эрт байна. Харин египетийн армийнхны Өрнөдийнхөнд гомдоллож буй нь харин ч бүр ойлгомжтой юм.

«Египтийн цэргийнхэн  сүүлийн 30 жилийн турш өөрсдийгөө өрнөдөд сайн боловсрогдсон гэж тооцдог байсан.Тэгээд ч өрнөдийнхний зүгээс тэдний үйл ажиллагааг буруушааж буй нь тэдний зүгээс сөрөг үйл ажиллагаа гаргахгүй байхын аргагүй юм» гэж Константин Труевцев хэллээ.

Энэ байдал нь Египетийн шилжилтийн засгийн газрын ГХЯ-ны тэргүүн Набиль Фахмигийн Египетийн телевизид өгсөн ярилцлагаас харагдсан. “Бид нэг андуудаа нөгөөгөөр солихыг хүсэхгүй, гэхдээ бид бидэнд сонголт хийхийн тулд бусад улс орнуудтай харилцаа тогтоох болно “ гэж хэлсэн.

ЕХ-ны орнууд жил бүр Египетэд 300 сая еврогын зэвсэг нийлүүлдэг. Европын гол банкнуудын шугамаар зээлийн хэмжээ болон 2012-2013 онд нийт эдийн засгийн тусламж 5 тэрбум доллар үнэлэгдэж байна. АНУ жил бүр 1,3 тэрбум долларын цэргийн тусламж болон 2 тэрбум гаруй долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байдаг юм.