8-р сарын 19-нд дарангуйлагч ерөнхийлөгч асан Чон Ду Хваны хүргэн Ли Чхан Сокийг Сөүлд баривчилжээ. Энэхүү баривчилгаа Өмнөд солонгосын дарангуйлагчийн 1980-1987 онуудад шамшигдуулсан олон саяын үнэтэй хөрөнггийн үлэмж хэсгийг хураах кампанит ажлын нэг хэсэг нь байсан юм.

ЧонДу Хван  өмнөдийн хамгийн нэр хүндгүй улс төрч юм. Түүний засаглалын үед Кванчжугийн ардын бослогыг нухчин дарсан. Түүнчлэн улс төрийн хэлмэгдэл их гарсан, хээл хахууль цэцэглэсэн. Мөн түүний үед Өмнөд солонгосын эдийн засаг асар их хурдтай өссөн хэвээр байсан, гэхдээ энэ тухай тус улсад санадаг хүн ховорхон байдаг.

Эцсийн дүнд Чон Ду Хван ард олны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний үр дүнд  огцорсон билээ.Энэ үед тэр хувийн халдашгүй аюулгүй байдлын баталгааг авсан бөгөөд нэг үе буддын шашны хийдэд ууланд даянчилан амьдарч байсан.

Гэвч баталгаа бол мөнх бус юм. Ялангуяа, ардчиллын үед. Хэн хүнд таалагдах уу, үгүй юу, гэхдээ ялангуяа, ардчилсан дэглэмүүдийн амлалтууд нилээд биелэлт муутай байдаг. Чон Ду Хваны огцорсны дараа тус улсыг түүний ойрын холбоотой хууль ёсны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Но Тхэ У нэг үе удирдсан.

Гэтэл 1993 онд засгийн эрхэнд урьд өмнө Чо Ду Хваны дэглэмийн эсрэгтэмцэж байсан бөгөөд түүний үйл хэргийг дэмжих ямарч үндэслэлгүй хүмүүс иржээ. Дээрээс нь хэвлэлүүдэд Чон Ду Хван нь нэг төмөр гараараа өөр үзэл бодолтой хүмүүсийг дарж, нөгөө гараа төрийн халаасанд идэвхтэй хийдэг гэх дам яриа гарах болжээ.

Үүний дүнд Чон Ду Хван, Но Тхэ У нарыг баривчилсан бөгөөд “хоер ерөнхийлөгч асны процесс 1996 оноос эхэлсэн. Хоёр хэрэгтэнд хоёуланд нь цаазын ял оноож, дараа нь насан туршид нь гянданд хорих ялаар сольсон.Түүнээс гадна шүүх Чон Ду Хваныг авилгаар авсан эд зүйлстэй тэнцэх 200 сая орчим долларыг буцааж өгөхийг үүрэг болгосон.

Гэтэл Чон Ду Хван мэдэгдэлдээ, эдгээр мөнгө хаашаа ч юм бэ, алга болсон гээд түүний дансанд ердөө 200 доллар үлдсэн гэжээ. Эцсийн эцэст, нилээд хэдэн саяыг нь илрүүлсэн бөгөөд улсад буцаасан.

Үүний дараа ерөнхийлөгч асан хов хоосон, ядуу үлдэсэн. Ямартай ч, албан ёсоор. Мөнгө хаашаа алга болсон бэ? Чон Ду Хван нь өөрийн өнөр гэр бүлийн гишүүдийн дунд хөрөнгөө хуваасан нь ойлгомжтой юм.

Шоронд Чон Ду Хван болон Но Тхэ У нар нь нэг жил л болсон, тэднийг 1997 онд сулласан. Чон Ду Хван суллагдсныхаа дараа хэсэг хугацаанд эрх баригчид түүний гэнэт алга болсон хөрөнгийг сонирхохоо больсон.

Одоогийн засаг захиргааны хувьд алга болсон эрдэнэсийг ангуучлах нь чухал бөгөөд энэ нь одоогийн өмнөд солонгосын барууныг баримтлагч эрх баригчид 60-70-аад оны барууны үзэл баримтлагчдаас ялгаатай гэдийг нотлон харуулж буй юм.

Пак Кын Хе өөрөө дарангуйлагч генералын охин энэ тухай түүнд сөрөг хүчин үе үе сануулдаг. Тэд түүнд одоогийн засгийн газар Чон Ду Хван болон түүний хүрээнийхэнд үзэл суртлын элгэмсүү байдалтай байдаг гэж битүү утгаар илэрхийлсэн. Пан Кын Хегийн засаг захиргааны хувьд өөрөөсөө ийм маягийн сэжгүүдийг зайлуулах гэдэг бол чухал ач холбогдолтой.

Учир иймээс 7-р сараас Солонгост алга болсон эрдэсийн араас жинхэн дайн болж байна.Цагдаагийн хүчин чармайлтуудын дүнд Чон Ду Хваны гэр бүлийнхний зарим гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн багагүй эзэмшил газруудыг илрүүлээд байна. Мөн түүний урлагийн хосгүй цуглуулгыг хурааж авч чадсан. Сая саяар үнэлэгдэх хөрөнгөний эрэл үргэлжилж байна.