Оросын «Внешэкономбанк» (Гадаад эдийн засгийн банк) улсын корпораци капиталын зах зээлд гарах замыг жижиг бизнест нээж өгч байна. Тус корпораци дэлхийн томоохон Adams Street Partners олон улсын хөрөнгө оруулалтын сантай хамтран «сангийн сан» гэгчийг байгуулж байна. Энэ нь Орос улсын хувьд жижиг бизнесийг дэмжих шинэ механизм болно.

Жижиг, дунд бизнесийн хөгжил бол эдийн засгийн өсөлтийг урамшуулах төрийн үндсэн зорилтын нэг юм. Үүнтэй холбогдуулан Төрийн дум үйлдвэрлэл дөнгөж эрхэлж эхлэсэн хүмүүст хоёр жилийн татварын хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг авч үзэж байна.

Түүнчлэн зээлийг ахин санхүүжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэвч Орос улсад жижиг үйлдвэрийг чанартай түргэн хөгжүүлэхэд эдгээр арга хэмжээ хангалттай биш байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй нөхцөлд жижиг, дунд бизнес хөгжилгүй зогсонги байдалд орж байна. Арилжааны банкуудаас шууд зээл авах боломжгүй. Зээлийн хүү хэт өндөр байгаа төдийгүй банкны шаардах барьцаа жижиг бизнест үгүй.

Сангийн сан гэгч бизнес-төслүүдтэй, идэвхи санаачилгатай жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрөнгө мөнгийг хүртээлтэй болгох юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодит зам» гэж онцлов.

Гадаад эдийн засгийн банкны ASP олон улсын хөрөнгө оруулалтын сангтай хамтран байгуулах сан бараг 250 сая долларын хөрөнгөтэй байх болно. Хамтын сангаас жижиг үйлдвэрүүдэд хөрөнгө шууд оруулна.

Бизнес-төлөвлөгөөний дагуу эм найруулах, анагаах ухаан-технологи, IT,инноваци гээд улс оронд стратегийн ач холбогдолтой салбарынүүл бусдаас түрүүн тус сангаас хөрөнгө авах эрхтэй. Ганц нэг бүс нутагт хэрэгжүүлэх төслүүдэд ч хөрөнгө хүртээлтэй байна. Төлөвлөгөөг холбооны хэмжээнд хэрэгжүүлэх нь өндөр орлоготой болно гэж шинжээчид үзэж байна.

Эдүгээ Орос улсад улсын хөрөнгө оруулагч нэлээд олон байна. Эдгээр нь улсын банк, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, биеэ даасан хөрөнгө оруулалтын сан зэрэг билээ. Гэвч эдгээр хөрөнгө оруулагч гол төлөв томоохон болон 30 хувиас багагүй орлоготой дэд бүтцийн төслүүдэд анхаарлаа төвлөрүүлж байна.

Үүний хамт жижиг, дунд бизнест урт хугацааны хөрөнгө оруулахгүй байна. Сангийн сан гэгч капиталын зах зээлд гарах замыг жижиг,дунд бизнест нээж өгнө гэж шинжээчид үзэж байна.