Фидель Кастро 2006 онд хүнд өвчинд нэрвэгдснийхээ дараа дахин долоон жил амьдрана гэж зүүдлээ ч үгүй биз. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт гарсан кубын хувьсгалын удирдагчийн тухай шинэ нийтлэлд өгүүлжээ. 8-р сарын 13-нд Кастро 87 нас хүрсэн.

“Командантад” янз бүрээр хандаж болно. Нэн шинэ түүхийн хамгийн тод томруун улстөрчүүдийн нэг болох нэрийг хүндийг Кастро өөртөө хангаж чадсан нь маргаангүй юм. Хувьсгалын цогтой тэмцэгч, хагас зуун жил шахам улс орныг солиогүй удирдсан болон ямарч цаас харалгүйгээр олон цаг үргэлжлэх түүний илтгэлүүд нь чухамдаа үлгэр домгийн гэлтэй. Түүн дээр алгынхан чинээ жижиг ард түмэн АНУ-тай сөргөлдөнө гэж бодоод үздээ. Вашингтон Латин Америкийн олон удирдагчдыг халамжилж байсан, гэхдээ энэхүү 11 сая хүн амтай жижигхэн арал тэдэнд дийлддэггүй байсан юм. Үүний тулд эрс шийдэмгий хүн байх ёстой байлаа. Фидель хэзээ ч үхлээс айдаггүй байсан.

Тэр өөрийн өвчний аюултай талыг мэдрэнгүйтээ Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалаа ямарч эргэлзээгүй орхин, өөрийн дүү Раулд шилжүүлсэн. Энэ тухай Дотоодын аюулгүй байдлын чөлөөнд байгаа генерал бөгөөд Фидель Кастрогийн дотны анд Николай Леонов ийн ярьж байна: «Түүнийг 60 хүрэхэд гадаадын сэтгүүлчид түүнээс та юунаас айдаг вэ? гэж асуусан. Тэр хариулахдаа, амьдралынхаа туршид юу ч хийж амжаагүй хүн үхлээс айх ёстой гэсэн. Би бүхий л амьдралынхаа туршид хийхээр бэлтгэж байсан тэр зүйлийг хийсэн. Тэр бол хувьсгал. Хувьсгал манай орны ард түмний амьдралд, нийгмийн хэвшилд бүхэлд нь суурь өөрчлөлтүүдийг хийсэн. Тиймээс би үхэл ирэхэд, үхлээс ерөөс айхгуй” гэж тэр хэлсэн.

Одоо кубын загвар маш хуучирсан. “Социализмын хамгийн сүүлийн дархан цаазтай газар” гэж Эрх чөлөөний арлыг болон Умард солонгосыг хошигнон нэрлэдэг. Гэхдээ 60-70-аад онуудад Куба нь Латин Америкийн хамгийн тэргүүний улсын нэг байсан. Кубын моделийн онцлогуудын тухай Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Павел Святенков ингэж ярилаа: «Кастро нь арал дээр зөвлөлтийн системийг байгуулж чадсан. Энэхүү зөвлөлтийн систем нь капитализмээс давуутайгаараа ялгаатай. Ялангуяа, Кубыг америкийн загварын капитализмтэй харьцуулах бус, харин венесуэл, мексик, магадгүй бүр бразилийн капитализмтэй харьцуулах юм бол. Сүүлийн хэдэн арван жил Бразиль нь маш амжилттай хөгжиж яваа».

Одоо болтол Куба нь анагаах ухааны өндөр түвшин болон урт наслалтаараа алдаршиж буй юм. Энэ утгаараа Латин Америкийн хувьд үндсэн зорилт нь болж байна. Гэхдээ кубын хувьсгалын удирдагч өөрийн эрүүүл мэндийн талаар төдийлөн санаа тавьдаггүй нэгэн гэж Николай Леонов ярьж байна: «Тэр нэг ч удаа сайн шинжилгээ өгч байгаагүй, эмч нарын байнгын хяналт дор байгаагүй, ЗХУ-ад байсан шиг тийм диспансерчлалд хамрагдаж байгааагүй. Тиймээс ийм байдалд хүрсэн. Тэгсэн хэдий ч, тэр аюулт өвчнийг сөрөн зогсч чадсан. Өвчний энэхүү хэлбэр нь АНУ-д эмчлэгддэггүй, хөгжилтэй Европд ч мөн адил. Гэхдээ тэр ээн аюулт өвчнийг эмч нарын туслалцаатай сөрөн гарсан».

Кастро нь аюулт өвчнийг даван туулж чадсан, гэхдээ урьдын адил хүчтэй удирдагч байж тэр чадахгүй. Энэ бол түүхийн хууль – тод томруун, өөрийн ааш араншинтай, нэр хүндтэй төрийн загварууд нь өөрсдийн бий болгосон баатруудаас төдийлөн удаан амьдардаггүй. Ах дүү Кастрогийн явах үед арлыг улстөрийн өөрчлөлтүүд хүлээж буй нь дамжиггүй юм.