Үд дундаас Египет Газын зурвастай хиллэдэг өөрийн хилийн боомтоо хаав. Энэ явдал нь Синайн Рафаха хотын ойролцоо египтийн цэргүүдтэй автобусыг буудснаас хойш болсон юм. 24 хүн алагдсан. Энэ нь сүүлийн хэдэн жилд Египтэд цэргийнхний нэгж салбар руу хийсэн томоохон дайралт болов. Египтийн арми Синайн хойг дээр террористуудын эсрэг “Лалын ахан дүүсийн” талынхныг дэмжигчдийн эсрэг хүчтэй ажиллагаануудыг явуулж байна.

Египтэд болон гадаадад тус улсын шинэ удирдлага дайныг хэд хэдэн “фронтоор” явуулахгуйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авч байна.

Хазем аль-Баблауигийн шилжилтийн засгийн газар Суадын арабын хаан Абдалла ибн Абдель Азизагийн дэмжлэгийг авч чадсан. Тэрээр 8-р сарын 18-нд бүх улсууд Египтийн дотоод хэрэгт оролцохыг зогсоосон. Каирт саудын хааны эл ядвлыг 1973 оны Эр-Риядын үйл явдалтай адилтган үзэж байна. Тэр үед араб-иераилийн дайн дэгдээд байсан ид үед Фейсал хаан Өрнөдийнхнийг “нефтийн хориг”тавихаар сүрдүүлсэн. Тэгээд ч хэлсэндээ хүрсэн.

Үүнтэй зэрэгцэн хаант улсын ГХЯ-ны тэргүүн Сауд аль-Фейсал Францад Паристай Египтийн байдлыг цаашид хөгжүүлэх тухай харилцан ойлголцолд хүрсэн тухайгаа зарласан. Тэрээр ерөнхийлөгч Франсуа Олландыг Арабын БНУ-ын түр засгийн газарт тус улсын аюулгүй байдлыг сэргээн, шилжилтийн үеийн замын зургийг хэрэгжүүлэхэд болон сонгууль явуулах “боломж олгохыг” ятгаж чадсан.

Брюссель ойрын өдрүүдэд Египтийн сүүлийн үйлл явдлуудаар ГХЯ-ны тэргүүн нарын түвшингийн шуурхай хуралдааныг явуулах гэж байна. ЕХ-ны ГХЯ-ны тэргүүн нарын зөвлөл 9-р сарын дунд үе хүртэл явуулахаар төлөвлөж байгаагүй юм. Хуралдаанаар египтийн шинэ эрх баригчидтай холбоотой ЕХ-ны цаашдын үйл ажиллагааг хэлэлцэх юм. ЕХ нь “Лалын ахан дүүс”-ийнхэнтэй хүчирхийллийг зогсоон, харилцан яриаг эхлүүлэхийг уриалж байна. Ингэхдээ тэд хэрвээ эсрэгээр болвол санхүүгийн болон эдийн засгийн тусламжуудыг цуцлахаар сүрдүүлж байна.

Египтэд зэвсэг нийлүүлэхийг зогсоох тухай асуудал нь чухамдаа ЕХ-ны гол орнуудтай үндсэндээ зөвшилцөөд байна.

Хэрэг дээрээ ойрын үед “Лалын ахан дүүс” нь хуулийн гадна үлдэж мэдэх юм. Тус улсын пирамидын орны засгийн газар хан дүүс” нь ойрын үед ерөөс хуулийн гадна болж мэдэх юм. Пирамидын орон энэхүү хөдөлгөөнийг бүрэн хориглох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай шилжилтийн засгийн газрын ерөнхий сайд Хазем аь-Баблауи мэдэгдэл хийв. “Гараа цустсан хүмүүстэй тохиролцоонд хүрэх боломжгүй” гэж тэр хэлжээ.

“Ахан дүүс” сүүлийн арга хэмжээнүүдээрээ 2011 онд явуулсан “арабын хаврыг” давтахыг оролдсон. Гэтэл Египтэд одоогийн бий болсон нөхцөлүүдэд энэ нь боломжгүй юм. Тэгээд ч арабын ертөнцийн байдал тэр үеэс хойш хүчтэй өөрчлөгчдсөн гэж оросын “Эдийн засгийн дээд сургуулийн” шинжээч Леонид Исаев ийн ярьсан юм: «Египтийн арми тохиролцоо хийж чадахгүй. Тэд одоо үндсэн хуулийг болон Лалын БНУ-ын ерөнхийлөгч асан Мурсийг буцаахыг нэгэнт зөвшөөрч чадахгүй. Энэ бол солиорол. Египтийн арми ухрах газаргүй болоод байна.

Египтийн арми хэний ч өмнө, ямарч дарангуйлагчийн өмнө ч, заналхийллийн өмнө ч тэр бууж өгөхгүй” гэж тус улсын БХЯ-ны тэргүүн Абдель Фаттах ас-Сиси мэдэгдэв. Эрх баригчид мөргөл бүрийн дараа сүмд байгаа хүмүүсийг гарган хаалгыг хааж байхаар шийдвэр гаргасан. Каирын Рамзес талбай дээрх Аль-Фатх сүмийг хэдэн зуун лалын шашинтнуудын хорогдох байр болсон эмгэнэлт явдлыг давтахгуйн тулд тэд ийм шийдвэрийг гаргажээ.

Каирт сүүлийн хоёр долоо хоногт анх удаагаа 8-р сарын 19 тайван болж өнгөрөв. Баасан гаригаас нийслэл хотод 170 гаруй хүн амь үрэгдлээ. Зарим шинжээчид үүнийг “Лалын ахан дүүс”-ийнхэн эрх баригчидтай тэмцэлдэхээс буцахгуй бөгөөд харин ч “хотын террорт” шилжиж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна.

Ийм бодолтой буйгаа Төв Ази болон Ойрхи-Дорнодын тулгамсдан асуудлуудын шинжээч Семен Багдасаров “Оросын дуу хоолойтой” хуваалцсан юм.

Египтийн иргэний дайн нь сирийн дайнтай адилгүй байх болно. Тэрхүү дайн нь тус улс даяар терророрист халдлагуудын схемээр явагдах болно. Хаа сайгүй полицын хэсгүүд, цэргийн болон төрийн байгууллагууд руу халдлага хийнэ.

Харин одоохондоо БХЯ-ны сайд болон ерөнхий сайдын орлогч ас-Сиси лалынхны 8-р сарын 16-18-ны өдрүүдийн гудамжны бослогуудыг “төмөр гараар” дараад байгаа цагт тэр ардын баатар болж байна. Түүний хөрөг зургууд Каир болон тус улсын бусад хотуудын гудамж талбайд өлгөөстэй байна.

Нөгөөтэйгүүр, эсэргүүцлийн давалгаанууд нь Египтийн эдийн засгийн гол салбар болох жуулчлалд цохилт өгөөд байна. Оросын жуулчны холбооноос хийсэн мэдэгдэлд, оросын иргэд пирамидын улсад аялахаар өмнө мөнгөө төлсөн аялалаасаа эрс татгалзах болсон тухай уламжилж байна. Ойрын өдрүүдэд татгалзсан аялалын нийт хэмжээ 30 хүртэлх хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Египтэд аялахаар мөнгөө төлсөн Оросын иргэдийн мөнгөө төлсөн оросын иргэдийн тоо 40 мянгад хүрээд байна. Одоогийн байдлаар Египтэд Оросын 50 мянга орчим жуулчин байна.