Хятадын Интернетэд сүүлийн үед хятадын сөнөөгч пуужин тээгч шинэ Н-6К онгоцнуудын гэрэл зургууд тавигдах боллоо. Хятадын энэхүү шинэ онгоц гадаадын шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байна. Сөнөөгч онгоцнуудыг ашиглах цаашдын ирээдүйн талаар стратегийн судалгаа, технологийн төвийн шинжээч Василий Кашин ийнхүү дүгнэж байна.

Долоо хоног тутмын Janes Defense Weekly хэвлэлийн уламжилснаар, Хятадын ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч Н-6К онгоцтой аж. Уг онгоцнуудын туршилт дуусч, 2011 5-р сард хятадын зэвсэгт хүчинд шилжсэн нь тодорхой болсон. Ингээд хоёр жилийн хугацаанд цуврал 15 онгоцыг үйлдвэрлжээ. Үйлдвэрлэлийн энэхүү явцыг хүнд болон алсын зайны бөмбөгдөгч онгоцнуудын хувьд хэвийн гэж үзэж болно. Ингэхдээ энэ нь цаашид өсөх нь мэдээж юм.

Хятадын шинэ сөнөөгч онгоц бүр дээр оросын үйлдвэрийн хоёр ширхэг Д-30КП-2 хөдөлгүүрийг суурилуулж байна. Харин хятадын орос улсын нисэхийн хөдөлгүүрүүд үйлдвэрлэгчидтэй бүр 2009, 2011 байгуулсан гэрээгээр нийт 239 ийм төрлийн хөдөлгүүрүдийг нийлүүлэх ёстой. Ингэхдээ тэдгээрийн тал хувийг 1990 –ээд оны үед худалдаж авсан Ил-76 онгоцнуудын хүчний тохируулгыг солиход болон хятадын анхны тээврийн хүнд Y-20 онгоцны туршилтуудыг тоноглоход ашиглагсан байна. Ингэхдээ Н-6К сөнөөгч онгоцны хөдөлгүүрийн гол болох нь мэдээж. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, цаашид тэдгээрийг хэдэн арван нэгжээр үйлдвэрлэх аж.

Н-6К сөнөөгч нь хятадын дунд зайны /2000-2500 км / CJ-10K далавчит пуужингуудыг тээх боломжтой анхны онгоц юм. Өмнө нь сөнөөгч онгоц Номхон далай дахь цуврал арлуудад байрладаг америкийн цэргийн баазуудад, юуны түүрүүнд Гуамын баазад пуужингийн цохилтууд өгөх боломжтой байсан бол одооноос илүү алс бүр Гавай хүрэх боломтжой болоод байна.

Н-6К алсын зай нь хятадын өмнөх үеийн зөвлөлтийн Ту-16 сөнөөгч дээр суурилан хийсэн Н-6 сөнөөгчөөс нилээд ялгаатай. Онгоцны өөрчлөлтүүд нь зөвхөн хөдөлгүүрээрээ ялгаатай бус юм. Онгоцны угсралтанд нийллэг материалуудыг өргөнөөр ашигласан. Ингэхдээ онгоцны бөмбөгний хэсгийг бүр байхгүй болгосон. Мөн өмнө Н-6 онгоцуудын өмнөх хувилбруудад байсан их буунаас хамгаалах төхөөрөмжийг бас авч хаяжээ.

Гэтэл энэхүү жингийн хожилтыг чухам түлшний нөөцөнд үү, аль эсвэл нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулахад ашигласан нь тодорхойгүй. Жишээ нь, радио цахим техникийн системийн тэмцэлд байж мэдэх юм. Түүнчлэн алсын зайнд онгоцны далавчан доорхи зүүлтүүд мэдэгдэхүйц нөлөөтэй байж мэдэх юм. Энэ нь агаарын эсэргүүцлийг нэмэгдүүлнэ. Бүхэлдээ, онгоцыг боловсронгүй болгохын тулд зохион бүтээлтэнд оруулсан өөрчлөлтүүд уг онгоцыг Гавайн арлуудад цохилт өгөх бололмжуудыг үгүйсгэхийн аргагүй юм. Юутай ч бүрэн бус ачаалалтай нисэх үед тэр.

Хэрвээ АНУ Хятад улстай Тайванаас болж сөргөлдөөнд хүрвэл, хятадын ойрын зайны баллистик пуужингуудын бүсэд байгаа тайваны онгоцны буудлууд нь харьцангуй хялбар устгаагдаж мэдэх юм. Тэгвэл америкийн хүчнийхэнд цөөхөн тооны болон номхон далайн арлуудад бие биенээсээ хол байрлах онгоцны буудлуудынхаа хүчинд тулгаарлах үлдээд байна. Хэрвээ Н-6К үнэхээрийн агуу юм бол, арлуудын онгоцны буудлуудыг далавчит пуужингуудын цохилтуудаас хамгаалах боломжгүй.

Америкийн агаарын хүчний сүр хүчийг энэ тохиолдолд онгоц тээгчтэй агаарын зэсвэгт хүчний үндсэн хүчнүүд хамгаална. Нисэхийн тээгчүүдийг ашиглахад хязгаарлалтууд байх болно. Хятадын эргийн хүчтэй эргүүлийн далавчит пуужингууд болон орчин үеийн дизель-цахилгаан шумбагч завиудтай холбоотой. Ингэснээр Н-6К сөнөөгчүүд нь арван оны эцсээр буюу Хятадын ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчин нилээд туршлага хуримтлуулсны дараа Хятад нь Азийн цэргийн хүчний тэнцлийг өөрчлөх жинтэй хүчин зүйл болж мэдэх юм.